"Барилдааны дүрмийн өөрчлөлтөөр Засгийн газарт хандана"

"Барилдааны дүрмийн өөрчлөлтөөр Засгийн газарт хандана"

"Барилдааны дүрмийн өөрчлөлтөөр Засгийн газарт хандана"
Наадамчин олныг талцуулсан үйл явдал энэ жил үндэсний бөхийн барилдааны явцад үүссэн. Тодруулбал, энэ сарын 5-нд Засгийн газрын баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлттэй холбоотойгоор иргэд талцаад буй. Бөхчүүд ч дээрх дүрмийн өөрчлөлт нь зүйд нийцэхгүй бөгөөд үндэсний бөхийн барилдаанд нэг нь давж, нөгөө нь өвдөг шороодож байж барилдаан утга учир, үнэ цэнтэй болдогийг онцолсон. Гэвч энэ удаагийн үндэсний их баяр наадмын барилдаан шинэчлэгдсэн дүрмээр явагдсан билээ. Ингэснээр Улсын арслан Ц.Содномдорж долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурьтай цагийн хугацаанд барилдаж, хэн нь ч даваагүй учраас Хөлийн цэцийн шийдвэр гарч барилдааны үндсэн цаг дууссан тул дүрмийн дагуу хөлийн цэцээс улсын даян аварга Н.Батсуурийг идэвхтэй барилдсан гэх үндэслэлээр санал нэгтэй давсанд тооцсон юм. Энэ нь үзэгч олны шүүмжийг дагуулаад буй.
Тэгвэл олон нийтийг талцуулаад буй уг асуудлаар Монголын үндэсний бөхийн холбоо Засгийн газарт хандана гэдгийг тус холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдэв.
Тодруулбал, тэрбээр баяр наадмын дараа хэлсэн тайлбартаа "Үндэсний их баяр наадмыг Үндэсний бөхийн салбар хороо, баяр наадмыг зохион байгуулах хороонууд хамтарч зохион байгуулдаг. Манай холбооноос ийм асуудал үүснэ гэдгийг анхааруулж хэлсэн. Мөн төрийн гурван өндөрлөгт хүртэл хандаж байсан.
Энэ дүрмийн өөрчлөлт бол хайнга хандах биш анхаарах ёстой зүйл.
Улсын баяр наадмаар хоёр, гурван бөх хасагдсан ч цаагуураа монгол наадам, өв уламжлал, өв соёл гэдэг зүйлд сөрөг нөлөө болохоор зүйл юм. Тиймээс МҮБХ-ноос энэ дүрмийг өөрчлөх саналыг Засгийн газарт тавина. МҮБХ нэгдүгээрт бөхийнхөө эрх ашгийг хамгаална. Үүндээ бөхийн цолонд ямар нэгэн хүндрэл учруулахгүйгээр шийдэж ажиллана.
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм” бол холбооны дүрэм биш. Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Ирэх намраас өмнө дүрмийн өөрчлөлтийг шийдвэрлэхээр ажиллана" гэсэн юм.
ЭНЭ САРЫН 5-НД БАТАЛСАН ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТ
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 05-ны /2023.07.05/ хуралдаанаар баталсан. Ингэснээр:
Тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтууд орсон юм.
* Барьцгүй барилдаан – 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ.).
* Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан – 20 минут. (Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана.)
* Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
* Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэнэ.
Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана.
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-тэй МҮБХ-ны албан ёсны Mongolbukh.mn сайтаас бүрэн эхээр нь танилцах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-17 202.126.89.191

Үндэсний бөх бол ямар ч өөрчлөлт хэрэггүй/хамгийн хоцрогдсон бүдүүлэг мэт байсан ч хамаагүй/ дээдсээс өвлөгдөн үлдсэн өв соёл мөнөөс мөн.яХарин ч эрхтнийхээ байх тусмаа дэлхий дахинаа илүү сонин байх болно
Энэ агуу спорт түүхэн өв соёлыг тухайн цагийн хэдэн хамхуул шиг эрхтэн Дарханы таашаалд нийцүүлэх гэх хэрэггүы.БУДААЧ БУДУУЧ ГЭХЭЭР САХЛАА БУДАВ гэгчээр арай хэтэрч байна.яЭнэ үнэт өв бол төр засгийн биш.ард түмнийх.МОНГОЛ ТҮМНИЙХ.ДУРГҮЙ НЬ ЗАЙЛЖ ДУРТАЙ НЬ СУУЖ ҮЗНЭ өизээ.

Avatar

Нэргүй 2023-07-17 213.87.148.201

))))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-17 202.9.40.187

дандаа л бөхийн ёс жудаг гэж ярьдаг энэ одоо үед шалан дээр уначихсан жижигхэн ч гэсэн хариуцлага шаардлага гэдэг юмыг бөхийнхөө жудаг гэдэг юманд тусгаад хаа хаана хариуцлагатай баймаар юмаа нэгэндээ дээрэлхүү ааруул бөхчүүд олшрох нь байна шүү бөөн өш зохион….

Avatar

Их хуцдаг гар 2023-07-17 66.181.160.51

Монгол бөхийн асуудлыг монгол бөхийн холбоонд нь даатгаад л хая! Ер нь өөрсдийн өмд гутлаач олигтой таньж мэдэхгүй шахам нөхдүүд УИХ-ын гишүүн нэр зүүнгүүт л мэдэхгүй чадахгүй юмгүй болж, хавьтсан ойртсоноо загнаж, хажуу хөндлөнгөөс юм болгонд оролцож, хошуу дүрдгийг болиулах хэрэгтэй. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага болохоос аж ахуйн ажил хийдэг газар лав биш!

Avatar

Нэргүй 2023-07-17 103.212.117.88

Мэдрэмжгүй төрийн түшээд чинь дахиад самрахаас болгоомжил монгол бөх өв соёл уу спорт уу

Avatar

Зочин 2023-07-17 59.153.114.35

Дүрмийн гол зорилт Үндэсний уламжлалыг эвдэхгүйгээр, шуурхай барилдах арга замыг зааж өгөх, заавал хаялцдаг байх ёстой. Монгол бөхийн маш олон барьц, мэх байна. Чухам энэ бүхнээс л оновчтой сонгож чадвал шуурхай хаялцахаас аргагүй болгохуйц олон хувилбар байна. Чадахгүй бол удсан хоёрт нэг жижиг тойрог гаргаад сумо маягаар шийд. ЯГ ӨНӨӨДӨР БОЛ ХҮЧ БЯР ТЭНЦЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ГЭХ НЭРЭЭР ХОЁР МАХАН БООДОГ ШУУДГАЛЦАХЫГ ХҮЛЭЭГЭЭД ЦАГ НӨХЦӨӨЖ БАЙГАА НЬ МОНГОЛ БӨХӨӨР БАРАХГҮЙ СПОРТЫГ ГУТААЖ БАЙНАА.

Avatar

Зочин 2023-07-17 59.153.114.35

НЗБХ,БСХ-ны шаардлага туйлын зөв. Харин хэрэжүүлэх арга нь буюу дүрмийн тэр заалт буруу юм. Цаашид ҮБХ-ны дүрмээр явна гэж байхгүй. Учир нь Баянмөнх гуай мэт нь дуртай цагтаа үймүүлж явуулга хийж дүрмийг өөрчлөх маргаан дэгдээнэ. Иймээс дүрмийг бүхэлд нь буюу зөвхөн хугацааны асуудлыг олон нийтийн санал авсны үндсэн дээр хуульчилж өгөх хэрэгтэй. Ард түмнээ хүндэлж түргэн шаламгай барилдахыг орчин үе шаардаж байна. Өвөг дээдэс уран мэх, хүч чадлыг уралдуудж дайчин шаламгай барилддаг байсан шүү.

Avatar

зочин 2023-07-17 103.212.116.146

Бөхийн барилдааны дүрэм журам, цол гуншин гээд бөхөд хамаарах бүх асуудлыг Бөхийн холбоонд нь хариуцуулах хэрэгтэй.
Харин Бөхийн холбоо шударга ажиллаж чадахгүй бол энэ Холбоог ард түмэн шүүг.

Avatar

ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ 2023-07-17 107.127.42.41

СПОРТЫН ХОЛБОО НЬ ШИИДЭХ АСУУДАЛ ! МОНГОЛООС ӨӨР ЯМАР Ч УЛС СПОРТЫН ДҮРЭМ ЖУРАМД ХУТГАЛДДАГГҮЙ БАЙХ ИЧМЭЭР ГАЙХМААР ЮМ ДАА ! УЛСЫН ИХ ХУРАЛ НЬ БАРИЛДАХ ДҮРЭМ БАТАЛЖ ЦОЛ ГУНШИН ӨГДӨГ ГЭЭД ЁСТОЙ ГАЖИГ ! СПОРТ БОЛ ТӨР УЛСЫН АСУУДАЛ БИШ ЭЭ ИЧИЖ АМЬДРАА Ч

Avatar

Нэргүй 2023-07-17 202.126.90.89

Дүрмийн энэ заалт тохиромжгүй нь харагдаж,мэдэгдлээ, өөрчлөх нь зүйтэй ! Тэхдээ үндэслэл гаргалгаагаа арай гүнзгийхэн, хүнд ойлгогдохоор гаргаж тавиач дээ !!!
Сүн далай,сүмбэр уул яриад, өв соёлд цаагуураа муу гэхээ с арай илүү судлагаа нотолгоотой, үндэслэлийг нь шинжл эх ухааны түвшинд гаргаж тавьж барахгүй бна уу ?!
Хамгийн наад зах нь Манжийн хааны өгч байсан цолыг одоо хүртэл хүртээд яваагаа бөхчүүд мэддэг болов уу ?!
Арслан, заан гэдэг цол чинь Манжийн хааны хишиг шүү !

Avatar

Нэргүй 2023-07-17 202.9.46.83

Бүх юманд төр хошуугаа дүрээд байдгаа болих хэрэгтэй. Бөхчүүд яаж барилдахыг бөхийн холбоо нь шийдчихэж болно шүү дээ.

Avatar

Зочин 2023-07-17 192.82.69.63

хаха, угаасаа бөх гээч юм хэрүүлээс ангидаар төсөөлөгдөхгүй л байна даа, ямар ч гэсэн нэг хэрүүлийн сэдэв хэзээд олдох л болно, бөх гээч юмны нэрийн хуудас нь хэл ам хэрүүл тэмцэл юм биш үү

Avatar

Нэргүй 2023-07-17 188.162.254.116

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !

Avatar

Нэргүй 2023-07-17 66.181.161.245

undsen bolon nemelt barildaanuydiig 5 minut bolgo. hayalzahgui bol hotulang ni has. Tegeed l boloo.

Avatar

ханвув в 2023-07-17 66.181.166.134

орчин үед цаг хугацаа маш чухал болчихоод бхад бүтэн цаг барилдаад бие биенийгээ давахгүй бна гэдэг бол байж болшгүй асуудал

Avatar

Нэргүй 2023-07-17 64.119.23.153

Одоо наад бөхөө больж үз. Энэ жил ширүүн өвөл болох төлөвтэй, өвлийн бэлтгэл, хадландаа гарцгаа.

Avatar

Дүрэм журмаа ядаж 5 жил мөрдөж үз байнга өөрчлөх зохимжгүй 2023-07-17 192.82.83.28

Барилдаан өөрийн цаг хугацаатай эцэст шийдвэр гарсан байх ёстой.Битгий гаргсан дүрэм журмаа өөрчил 2024 оны наадмаар зарим жилүүд шиг 7 сарын 13 гартал давах унах мэдэгдэхгүй удвал ард түмэн бас дургүйцэж таарна.

Avatar

Зочин 2023-07-17 203.91.115.41

Монгол бөх шиг үнээ саалгахгүй, хорхог задлуулахгүй тэврэлдээд хөшчихдөг ийм хоцрогдсон барилдаан дэлхийд байхгүй.

Avatar

Зочин 2023-07-17 203.91.115.41

Энэмаш сайн дүрэм. Ингэсний хүчээр бид харгүй сайхан наадлаа. 2, 3 хүний үзэл бодол чухал биш. 510 бөх асуудалгүй барилдаж, найраа бага гарсан нь чухал.

Avatar

Нэргүй 2023-07-17 103.57.94.244

Бодож судалж сайн ярилцаж байж шийдэх асуудал түүнээс зодог өмсөж үзээгүй сайд нарын шийддэг асуудал биш баймаар идэвхи гэж нэгийгээ түрж хөөгөөд дэвжээнээс шахаж гаргахыг хэлдэггүй байх зарим бөх цэц тэгэж ойлгосон байна наад засуул хөлийн цэцүүдээ яаралтай соль дандаа үеээ өнгөрөөсөн хөгшүүл байх юм Дээр нь удаан барилдаад хаялцахгүй бол амалсан бөхийг нь унасанд тооц хаяна гэж л олны өмнө амалсан юм байгаа биздээ үнэхээр тойрч ухарч янз бүрээр зугатаагаад байгаа бол тэрнийг нь хас

Avatar

Нэргүй 2023-07-17 103.229.122.33

Хойно нь дугардагаа болиоч…

Avatar

Зочин 2023-07-17 66.181.183.185

төр оролцсон бүх юм бөөн будлиан. Хуулиа баталсаад явдаг юм бгаа биз . Дүрэмээ бөхчүүд өөрсөдөө батлаад мөрдөөд явбал болох юм .

Avatar

Нэргүй 2023-07-17 216.38.195.74

CT menejcj- ? _ ## @-U? ;

Avatar

иргэн 2023-07-17 192.82.88.91

МҮБХ гэж Дампуурцан байгууллага,,,,,,,,,Магалжав нэг ажлөө хийж чаддаггүй Маанаг этгээд байгаа цагт Үндэсний бөхийн Хжрүүл шуугиан тасрахгүй,

Avatar

Нэргүй 2023-07-17 202.126.90.89

Ер нь бол, өндөр боловсролтой, өргөн цартай сэтгэдэг, томоохон сэхээтэн хүн л удирдах ёстой холбоо л доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж