Дүүжин гүүртэй аймгууд руу аялагчид их байна

Дүүжин гүүртэй аймгууд руу аялагчид их байна

Дүүжин гүүртэй аймгууд руу аялагчид их байна

Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Дархан гэхчлэн нутагт орших, байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хавцал дээгүүр өнгөрсөн жилээс эхлэн дүүжин гүүр барих нь ихэссэн. Ингэхдээ хувийн хэвшил сум, орон нутгаас хамааралгүй өөрийн хөрөнгөөр барьдаг бөгөөд нэг талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөгөө талдаа бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байгаа нь энэ. Гэхдээ эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа учраас хүн зорчих аюулгүй байдлыг бүрэн хангах ёстойг иргэд анхааруулж байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд экстрем аяллыг хөгжүүлэх энэ ажлыг одоогоор Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Дархан зэрэг аймгууд хийгээд байгаа юм. Үнийн хувьд 15-30 мянган төгрөг.

Дүүжин гүүрийг барих зориулалтын стандарт гэж байхгүй ч аюулгүй байдлын хэд хэдэн зүйлсийг харгалзах ёстой. Мөн тухайн орон нутаг, сумаас зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах ёстой аж. Учир нь дүүжин гүүр нь экстрем аялал учир байгалийн тогтоц, өндөрлөг газар чухал. Энэ бүхэн хүний амь настай холбоотой учир тухайн бүс эрсдэлгүй гэдгийг баталж, орон нутгаас заавал зөвшөөрөл авах ёстой байна.

СУМ ОРОН НУТАГТ АЖЛЫН БАЙРУУДЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА

Мөн аялагчдыг ихээр татаж буй нэг дүүжин гүүрний хэсэгт аюулгүйн техникч болон бусад ажилчдыг оролцуулаад 5-10 хүн ажилладаг байна. Энэ нь нэг талаар орон нутагт ажлын байруудыг бий болгож, аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа хэлбэр юм.

Мөн дүүжин гүүрийн бэхэлгээг тогтмол шалгах ёстой бөгөөд тросс, олс, зам татах, байршуулах багана бүхий тулгуур бие зэргийг өдөр тутам хяналтын ажилтантай байх ёстой.

Энэ бүхнээс харгалзаж үзвэл орон нутагт иргэд, аж ахуй нэгж өөрсдөө аялал жуулчлалыг татах боломжийг бүрдүүлж эхлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-16 202.126.88.85

стандарт түй ч байхгүй тийм юманд гарч өөрийгөө битгий эрсдэлд оруул цор ганц найдвартай гүүр нь Дарханы дүүжин гүүр л байх

Avatar

Иргэн 2023-07-16 192.82.67.139

Цаана чинь гадныхан шилэн гүүр хийгээд байхад Чулуутын хавцлын гүүр арай бишээ арай өөрсдийгээ бусдын өмнө ичихэд хүргээд байнаа. Дэмжлэг туслалцаа аваад зураг гаргаад дорвитой юм зохион байгуулах хүн алга уу.ийм юм хийхээр ичээд байх юмаа

Avatar

Болормаа 2023-07-16 192.82.67.139

Уул санаачилга гаргасан байна гэхдээ яг чин сэтгэлээсээ хийхгүй мөнгө олох зорилгоор биш юмаа.тухайн орон нутагт орлого оруулах нь мэдээж л дээ Чулуутын голын гүүрний хоёр талыг сетик тороор хааж болохгүй юм уу хажуу тал руу нь хүн хөл алдаад унаж гэмтмээр санагдаад байна гүүрний шатыг битүүлж хоёр талаар нь тор сетик хиймээр юмаа.

Avatar

Зочин 2023-07-16 103.145.234.121

Аюулгүй байлдлыг хангаагүй гүүр байна. Үүнийг ажиллууж болохгүй. Осол гарах вий

Avatar

Нэргүй 2023-07-16 213.87.138.4

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

MONOGOLIA NEWS UPDATE 2023-07-16 102.89.34.212

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, Энэтхэгээс миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258

Avatar

зочин 2023-07-16 64.119.23.19

битгий солиор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж