Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Дархан гэхчлэн нутагт орших, байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хавцал дээгүүр өнгөрсөн жилээс эхлэн дүүжин гүүр барих нь ихэссэн. Ингэхдээ хувийн хэвшил сум, орон нутгаас хамааралгүй өөрийн хөрөнгөөр барьдаг бөгөөд нэг талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөгөө талдаа бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байгаа нь энэ. Гэхдээ эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа учраас хүн зорчих аюулгүй байдлыг бүрэн хангах ёстойг иргэд анхааруулж байна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд экстрем аяллыг хөгжүүлэх энэ ажлыг одоогоор Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Дархан зэрэг аймгууд хийгээд байгаа юм. Үнийн хувьд 15-30 мянган төгрөг.
Дүүжин гүүрийг барих зориулалтын стандарт гэж байхгүй ч аюулгүй байдлын хэд хэдэн зүйлсийг харгалзах ёстой. Мөн тухайн орон нутаг, сумаас зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах ёстой аж. Учир нь дүүжин гүүр нь экстрем аялал учир байгалийн тогтоц, өндөрлөг газар чухал. Энэ бүхэн хүний амь настай холбоотой учир тухайн бүс эрсдэлгүй гэдгийг баталж, орон нутгаас заавал зөвшөөрөл авах ёстой байна.
СУМ ОРОН НУТАГТ АЖЛЫН БАЙРУУДЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА
Мөн аялагчдыг ихээр татаж буй нэг дүүжин гүүрний хэсэгт аюулгүйн техникч болон бусад ажилчдыг оролцуулаад 5-10 хүн ажилладаг байна. Энэ нь нэг талаар орон нутагт ажлын байруудыг бий болгож, аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа хэлбэр юм.
Мөн дүүжин гүүрийн бэхэлгээг тогтмол шалгах ёстой бөгөөд тросс, олс, зам татах, байршуулах багана бүхий тулгуур бие зэргийг өдөр тутам хяналтын ажилтантай байх ёстой.
Энэ бүхнээс харгалзаж үзвэл орон нутагт иргэд, аж ахуй нэгж өөрсдөө аялал жуулчлалыг татах боломжийг бүрдүүлж эхлээд байна.
Холбоотой мэдээ