НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны II улирлын баримтыг долдугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлснээр 24-нөөс эхлэн олгох юм байна. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.
Мөн Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр НӨАТ-ын буцаан олголтоор татварууд төлөх боломжтой. Тухайлбал,
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ төлж болох аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард багтаан олгох журамтай.
Холбоотой мэдээ