Наадмаар 800 мянга орчим хүн хөдөөг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.16-нд нийтлэгдсэн

Наадмаар 800 мянга орчим хүн хөдөөг зорьжээ

Наадмаар 800 мянга орчим хүн хөдөөг зорьжээ

Улсын баяр наадмын урт амралтаар нийт 130 мянга гаруй машин, 800 мянга орчим хүн хөдөөг зорьсон албан бус статистик байна. Өнгөрсөн жилийн наадмаар 118 мянган машинаар 680 мянган хүн хөдөөг зорьж байсан бол энэ жил өсчээ.

Энэ сарын 9-16-ны хооронд буюу баяр наадмын амралтыг тохиолдуулан амарч зугаалах, аялах зорилгоор Улаанбаатараас нийт 120 мянга гаруй автомашин орон нутгийн чиглэлд зорчсон байна.

Нэг автомашинд дунджаар 4-5 хүн зорчсон гэж тооцвол 700-800 мянган иргэн дотоодод аялсан байна. Энэ жилийн хувьд түгжрэл урьд жилүүдийнхээс их байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөсөн. Өчигдрийн байдлаар /2022.07.16/ хот руу буцах чиглэлийн замын урсгал түгжрэлтэй байгаа учраас хурдаа тааруулж зорчихыг ТЦА-наас  мөн анхааруулж буй.

2020 оны  улсын баяр наадмаар Улаанбаатараас 430  мянга гаруй автомашин товчоодоор гарсан бөгөөд дунджаар нэг машинд гурван зорчигч байсан гэж тооцвол 1.2 сая хүн орон нутгийг зорьсон гэсэн үг.

Өнгөрсөн жилийн наадмаар гарах, нэвтрэх дөрвөн постоор дараах тооны автомашин орон нутаг руу гарч байжээ. Тухайлбал,

  • Багахангай дүүргийн Хоолтын нэвтрэх цэгээр 13 мянга 796 автомашин,
  • Сонгино хайрхан дүүргийн Эмээлтийн нэвтрэх цэгээр 69 мянга 675 автомашин,
  • Налайх дүүргийн Налайхын нэвтрэх цэгээр 14 мянга 124 автомашин,
  • Хан-Уул дүүргийн Түргэн гүүрийн нэвтрэх цэгээр 14 мянга 115 автомашин гарсан байдаг.

Харин энэ жил хэчнээн автомашин хөдөө рүү зорчсон тоон мэдээ ирэх долоо хоногт гарах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж