Төв аймгийн Лүнгээс Улаанбаатар чиглэл 3-4 цаг түгжирч байна

Төв аймгийн Лүнгээс Улаанбаатар чиглэл 3-4 цаг түгжирч байна

Төв аймгийн Лүнгээс Улаанбаатар чиглэл 3-4 цаг түгжирч байна

Баяр наадмын өдрүүдэд хотоос гарах иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Энэ жилийн хувьд түгжрэл урьд жилүүдийнхээс их байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөсөн. Тэгвэл өчигдрөөс /2023.07.15/ хот руу буцах чиглэлийн замын урсгал түгжрэлтэй байгаа учраас хурдаа тааруулж зорчихыг ТЦА-наас анхаарууллаа.

Энэ жил иргэд баяр наадмаар нийт ес хоног амарч буй. Иймээс гэр бүл, ахан дүүс, найз нөхдөөрөө хаашаа явж амрах вэ гэсэн хүмүүс цөөнгүй. Зарим нь гадагшаагаа аялал сонирхож, зарим нь дотоодод аялахаар төлөвлөж байгаа талаар өмнө нь News.mn мэдээлсэн. Тиймээс долоо хоногийн өмнө  хотоос гарах чиглэлийн урсгал урт дараалалд ороод байсан бол одоо Улаанбаатар чиглэлд түгжрэл үүссэн байна.

Тодруулбал, Төв аймгийн Лүн сумаас Эмээлт, Улаанбаатар хүртэлх авто зам 3-4 цаг, оройдоо 5-6 цаг түгжирч байгаа аж.

2022 оны  улсын баяр наадмаар Улаанбаатараас 118  мянга гаруй автомашин 700 орчим мянган хүн товчоодоор гарсан. Харин энэ жил үүнээс ч их машин хөдөө, орон нутгийг зорьсон албан бус статистик байна. Иймд иргэд түгжрэлийг тооцож, орон нутгийн замд сонор сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Yasan l** 2023-07-16 103.212.119.37

tgd yah gd bgn balai pzda we

Avatar

Нэргүй 2023-07-16 66.181.161.253

zamiig n haagaad bitgii oruul

Avatar

Нэргүй 2023-07-16 103.212.119.37

** mal shas chi bur

Avatar

Нэргүй 2023-07-16 213.87.138.4

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

MONOGOLIA NEWS UPDATE 2023-07-16 102.89.34.212

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, Энэтхэгээс миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258

Avatar

Зочин 2023-07-16 202.9.46.152

Нутагтаа сайхан бна гээд зураг пост оруулаад байсан гарууд нутагтаа үлдчихгүйдээ . Миний муухай хотод минь ирж зовлонтой амьдарч яахнав дээ

Avatar

Нэргүй 2023-07-16 202.9.46.211

Манай оркууд ирж явна.

Avatar

Зочин 2023-07-16 203.91.115.39

МАНАН бүлэг 90 оноос хойш 33 жилд япон хятад солонгос шиг замаар 18 аймагаа холбосон бол өдийд түгжрээ байхгүй сайхан байгаа даа Азийн бар улсууд 15 с 20 жилд өндөр хөгжсөн байхад Монгол улс минь 100 жилд модон жорлонгоосоо ч салж чадаагүй л бна Дэлхийд байглийн баялгаараа эхний 10 д багтаж байна

Avatar

Нэргүй 2023-07-16 192.82.68.109

Алтанхуягийн тавьсан замын хажуугаар шороон замаар АН-аас бусад намынхан явбал зохистой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж