Ван И: Хардлага, сэрдлэг биш харилцан дэмжлэг хэрэгтэй

Ван И: Хардлага, сэрдлэг биш харилцан дэмжлэг хэрэгтэй

Ван И: Хардлага, сэрдлэг биш харилцан дэмжлэг хэрэгтэй

Хятадын топ дипломат Ван И Энэтхэгийн гадаад хэргийн сайдад хандан хэлсэн үгэндээ хоёр хөршийн хилийн дагуу үүсээд буй цэргийн хурцадмал байдлыг намжаах арга хайж байгаа тул хоёр талын харилцааг тогтворжуулах шаардлагатай гэж мэдэгджээ.

Индонезийн нийслэл Жакартад болсон АСЕАН-ы уулзалтын үеэр Ван И Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкарт хандан хэлэхдээ, хоёр үндэстэнд хардлага сэрдлэгийн оронд харилцан дэмжлэг хэрэгтэй гэсэн байна.

Энэтхэг, Хятад хоёр 3800 км газраар хиллэдэг бөгөөд ихэнх хэсэг нь тэмдэг, тэмдэглэгээгүй. Улмаар хилийн маргаанаас болж хоёр орон 1962 онд богино боловч их цус урсгасан дайн хийсэн.

1990-ээд оноос хойш хэд хэдэн хилийн хэлэлцээрийн дараа харилцаа сайжирч, Хятад улс Энэтхэгийн хоёр дахь том худалдааны түнш болжээ.

Гэвч 2020 онд хилийн мөргөлдөөний үеэр Энэтхэгийн 20 цэрэг, Хятадын дөрвөн цэрэг амь үрэгдсэнээр хоёр тал байр сууриа бэхжүүлж, олон тооны цэрэг, техникийг байрлуулахад түлхэц болсон юм.

Хэд хэдэн удаагийн цэрэг, дипломат хэлэлцээ нь хоёр армийн хоорондох хурцадмал байдлыг намжаахад тусалсан ч Энэтхэгийн талаас  хил дээрх байдлыг эмзэг, аюултай гэж тодорхойлсон.

Хятад, Энэтхэг хоёр талдаа хүлээн зөвшөөрөгдсөн хилийн асуудлыг шийдэхийн тулд нэг чиглэлд ажиллах хэрэгтэй гэж Ван И Баасан гаригт Жайшанкарт уулзахдаа хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-16 216.38.195.74

##-? ;

Avatar

Нэргүй 2023-07-16 216.38.195.74

Nklge; #

Avatar

Нэргүй 2023-07-16 213.87.138.4

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

MONOGOLIA NEWS UPDATE 2023-07-16 102.89.34.212

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, Энэтхэгээс миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж