Юн Сук Ёл Украинд гэнэтийн айлчлал хийв

Хуучирсан мэдээ: 2023.07.16-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёл Украинд гэнэтийн айлчлал хийв

Юн Сук Ёл Украинд гэнэтийн айлчлал хийв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өчигдөр Украинд гэнэтийн айлчлал хийжээ. Үүгээрээ тэрбээр Украин улсыни Оростой хийж буй дайнд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Өмнөд Солонгос улс НАТО-той хамтран ажиллаж байгаагаа харууллаа.

Хөх ордны мэдээлснээр, тэрбээр НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Литвад, Польшид очсоныхоо дараа эхнэрийнхээ хамт Украинд очсон байна.

Энэ нь 2022 оны хоёрдугаар сард Оросоос Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш хийсэн  түүний анхны айлчлал юм.

Тэрбээр Киевийн ойролцоох хоёр жижиг хот болох Буча, Ирпин хотуудаар аялжээ.  Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй дээд хэмжээний уулзалт хийхээс өмнө тус улсын дайнд амь үрэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв.

АНУ-ын Ази дахь гол холбоотон болох Өмнөд Солонгос ОХУ-ын эсрэг олон улсын хориг арга хэмжээнд нэгдэж, Украинд хүмүүнлэгийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн.

Хэдийгээр Өмнөд Солонгос нь мөргөлдөөнд идэвхтэй оролцож буй орнуудад зэвсэг нийлүүлэхгүй гэсэн урт хугацааны бодлогынхоо дагуу Украинд зэвсэг нийлүүлээгүй.

Өчигдөр орой Зеленскийтэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Юн Сук Ёл Украин руу тусламжийн тээвэрлэлтээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан ч зэвсгийн хангамжийн талаар огт яриагүй.

Юн Сук Ёл мэдэгдлээ,  1950-1953 оны Солонгосын дайны үеэр Пёньяны түрэмгийллийг няцаахад тусалсан НҮБ-ын хүчин Өмнөд Солонгост үзүүлсэн дэмжлэгийн талаар дурджээ.

“Украинд тулгарч буй өнөөгийн нөхцөл байдал нь Өмнөд Солонгосын өмнөх байдлыг сануулж байна" гэж тэрбээр хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж