Литва: Зеленскийг хуучин машинаар тээвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.16-нд нийтлэгдсэн

Литва: Зеленскийг хуучин машинаар тээвэрлэжээ

Литва: Зеленскийг хуучин машинаар тээвэрлэжээ

Вильнюс хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр ерөнхийлөгч Владимир Зеленскийд хуучин боловч найдвартай машинаар үйлчилжээ. Литвын засгийн газраас хүндэт зочдод тансаг зэрэглэлийн шинэ автомашинаар үйлчилсэн бол Зеленскийд төрийн хамгаалалтын хамгийн найдвартай машиныг санал болгосон аж.

Зеленскийд Литвын Төрийн хамгаалалтын албанаас үйлдвэрлэгдээд 15 жил болсон ч гаднаас нь харахад энгийн Мерседес Бенз бэлэглэсэн байна.

Төрийн тусгай хамгаалалтын газрын тэргүүн дэд дарга Паулус Немира хэлэхдээ, “Энэ бол тэдний паркад байгаа хамгийн найдвартай, аюулгүй машин. Хамгийн гол нь үйлдвэрлэсэн он биш, харин хамгаалалт юм” гэжээ.

Немирагийн хэлснээр, машин нь бүх талаараа хуягласан, сум нэвтэрдэггүй шилтэй гэв.

"Ийм машинууд дотор байгаа хүмүүсийг сумнаас төдийгүй дэлбэрэлтээс хамгаалдаг. Хүчилтөрөгчөөр хангадаг, утаанаас болж амьсгал боогдохоос сэргийлдэг нэмэлт системүүд болон аюулын үед хүний ​​амь насыг аврах бусад шийдлүүд байдаг" гэж тэрбээр хэллээ.

Хоёр талын албан ёсны айлчлалын үеэр ийм машиныг ихэвчлэн ашигладаг гэнэ.

Литва улс бүх удирдагчдыг зохих түвшний хамгаалалттай автомашинаар хангаж чадахгүй байсан тул олон орны аюулгүй байдлын алба өөрсдийн тээврийн хэрэгслийг авчирсан байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч хуягласан Кадиллакаа авчирчээ. Мөн Их Британи, Герман, Франц, Туркийн төлөөлөгчид машинаа авчирсан байна.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж