Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд бүх нутгаар бороотой, мөн 35-40 градус хүрч халах нь ээ.
Тодруулбал, маргааш Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, долдугаар сарын 18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, долдугаар сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, долдугаар сарын 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 17, 18-нд ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +21…+26 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +21…+26 градус, өдөртөө +35…+40 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна.
Холбоотой мэдээ