Уясан эзэн, унаач хүүхдээ алдаршуулсан хар үрээ

Уясан эзэн, унаач хүүхдээ алдаршуулсан хар үрээ

Уясан эзэн, унаач хүүхдээ алдаршуулсан хар үрээ

Уясан эзэн, унаач хүүгээ алдаршуулсан энэ жилийн наадмын чимэг нь хар үрээ байлаа.  Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд нийт 75 шүдлэн тоосоо өргөснөөс хар үрээ, шарга үрээ хоёр зуузай холбон орж ирсэн ч зурхай давахын өмнө морь бариач хар үрээний өмнүүр орж, хөндөлссөн нь уралдааныг будилуулсан гэж хэлж болно.  Морь бариачийн энэхүү үйлдлийг наадамчин олон эсэргүүцэж, мөн телевизүүдийн бичлэг зэргийг Морины комисс нягтлан үзсэнээр хар үрээнд албан ёсоор түрүү өгч, морь бариачийг алдаа гаргасан гэж үзсэн.

Харин хар үрээ Монгол даяар алдаршиж, моринд хайртай Монгол хүн бүрийг огшоосон гэж хэлж болно.

Хар үрээг Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүү уяж, уяа сойлгыг нь тааруулсан бол Б.Алтанхүү унаж хурдлуулсан юм. Хурдан хүлгийн уяа сойлгыг сайн уяач тааруулж, мөн унаач хүүхэд ухаан зарж хурдлуулснаар наадмын түрүү авдаг гэж монголчууд ярьдаг.

Уяач Э.Улаанхүү “Ард түмэн маань моринд хайртай гэдгээ харууллаа. Хар үрээ маань түрүүллээ, баяртай байна. Уяач хүний хувьд үүнээс илүү баяр гэж юу байх вэ. Морио барианд орохыг хүлээх мөчийг үгээр хэлэмгүй, хамаг юм дээд цэгтээ хүрсэн байсан. Морио түрүүлгээд, ард түмнийхээ өмнө Төв цэнгэлдэхэд орж ирэхэд өөр мэдрэмж авдаг юм байна” хэмээн баяраа хуваалцсан билээ.

Уяачийн хөдөлмөрийг үнэлж “Номгон рашаан" ХХК-ийн ерөнхий захирал Ё.Эрдэнэбат 10 сая төгрөгөөр урамшуулж буйгаа мэдэгдсэн.  Тэрбээр энэ тухай цахим хуудсандаа " Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үнэдэсний их баяр наадмын шүдлэн насанд Дундговь аймгийн Луус сумын харьяат Аймгийн алдарт уяач Э.Улаанхүүгийн Түмний хар үрээ түрүү магнайд хурдалсанд баяр хүргэж хувийн зүгээс 10 сая төгрөгийг Эрдэнээгийн Улаанхүүд бэлэглэж байна. Морины босоо цагаан хийморь өнөд ивээг" гэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-15 66.181.160.119

эзэн нь өөрөө морио уясан бол үнэхээр уяач цолтой байх ёстой тэрнээс биш хоосон нэр зүүсэн гарууд сайд дарга нараас аваад их байгаа морь уяаагүй хүнийг цоллож дуудах аа болчихвол яасан юм бэ монголчууд аа тэр эргүү хоосон уяач нэртэй дарганцаруудыг одоо бүүр хасах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2023-07-15 192.82.77.2

Энэ морь СХД-н Пунцагбалжирын гэж нэрлэж байна лээ шдээ. Эзэн нь юм биш үү. Улаанхүү уясан гэж ойлгосон шүү. Морио өөрсдөө уядаггүй баахан алдарт уяачидтай улс юмаа даа. Анужин гишүүнийг алдарт уяач болвол гайхах юмгүй юм байна даа ккк. Шунхлайн Батсайхан, сайд асан Мэндсайхан гэх мэт ичиж үхмээр хэдэн алдарт уяач байх юмдаа зайлуул.

Avatar

Нэргүй 2023-07-15 202.9.46.155

улаан дээлт күүл

Avatar

Болд 2023-07-15 66.181.161.125

жилийн жилд жип унасан олигархи уяачид тариа шахуулж хагас галзуурсан допингтой морьд харсаар залхсан ард иргэдийн цангааг Улаанхүү болон хар үрээ тайллаа.

Avatar

Нэргүй 2023-07-15 122.201.22.246

Ирэх жил Улаанааг сонгуульд нэр дэвшүүлэх л үлдэх шив .

Avatar

Зочин 2023-07-15 202.21.107.39

Хахаха.Үнэн төрх

Avatar

Нэргүй 2023-07-15 192.82.68.109

сумынхаа ИТХ-ын төлөөлөгч, тэр суманд АН ялсан

Avatar

Нэргүй 2023-07-15 202.70.34.115

Хүмүүс маш энгийн зүйл, үнэнийг хүсдэгийн тод жишээ боллоо. Өнгө, мөнгө, бачрхал чамирхлаас залхсан байна аа л гэж ойлгож байна

Avatar

Зочин 2023-07-15 202.126.89.165

Хар үрээний үнэ ч тэнгэрт хадсаан, кк

Avatar

ZOCHIN 2023-07-15 92.88.170.75

Xuduu nutgiin erdene xursund boolttoi gej argagui unen ug baina daa
Xurdan argamag xulgeegee unasan byatsxan xuugeeree ard tumnee tsenguulsen xurslug saixan zaluudaa bayar xurgen amjilt xusie

Avatar

Нэргүй 2023-07-15 202.126.89.20

Цэнгэл надмыг чимсэн уяач залуу, унаач хүү, аргамаг хүлэг гурав байлаа. Морины уралдааныг шимтэн сонирхогчдын магнай тэнийн бахархлаа даа. Сайхан байнаа.

Avatar

Нэргүй 2023-07-15 122.47.80.67

үнэн ялалт үнэхээрсайхан эгэл жирийн монгол залуу яаг л өөрийнхөөрөө байсан нь түмэний хайрийг татасан нь бүр ч сайхан уяач залуу бахархууштай унасан хүү нь ухаалаг гоё үрээ нь гайхалтай хурдан төрийн эх наадамын маань чимэг байлаа эрүүл энх аз жаргалыг хүсье А. Дэжид

Avatar

Нэргүй 2023-07-15 213.87.133.171

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-15 202.126.88.137

улаанхүүг үү

Avatar

Зочин 2023-07-15 202.21.107.39

Чамайг…

Avatar

Нэргүй 2023-07-15 202.9.46.155

хахахахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж