Усанд автсан барилгуудад аюулгүй байдлын үнэлгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.07.15-нд нийтлэгдсэн

Усанд автсан барилгуудад аюулгүй байдлын үнэлгээ хийнэ

Усанд автсан барилгуудад аюулгүй байдлын үнэлгээ хийнэ

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй холбогдох албаныхан Сэлбэ голын далан сэтэрсэн байршилд газар дээр нь ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж:

-Үерт автсан орон сууцуудын усыг соруулах, лаг, шаврыг цэвэрлэх ажил үндсэндээ дууссан. Одоогоор 13 удаагийн рейсээр 170-аад тонн лаг, шаврыг зөөж тээвэрлээд буй. Сүхбаатар дүүргийн бүх хороодоос мэдээ аваад явган болон авто машины зам, тохижилт, ногоон байгууламжид учирсан хохирол, эвдрэлүүдийн мэдээллийг зураг, байршлаар нь гаргаж байна. Тухайлбал, Парисын гудамж руу үерийн ус орж ирсэн тул явган хүний замын хавтангууд гэмтсэн хэмээв.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-Сэлбийн гүүрний далан сэтэрсэн байршил дээр ажиллаж байна. Далан сэтэрсэн шалтгаан, цаашид үүсэж болох эрсдэл, авах арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран яаралтай тогтоогоод сэргээх ажлыг эхэлнэ. Мөн Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үерт автсан барилга, байгууламж дээр барилгын чанар, аюулгүй байдлын үнэлгээг хийнэ. Цаашлаад Сэлбэ голын энэ баршилд үерийн хамгаалалтын далангаас гадна хөрсний усны түвшин бууруулах байгууламж зайлшгүй шаардлагатай хэмээсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж