Унаагүй байж тахим өгдөг, даваагүй атал туг тойрдог шог дүрэм

Унаагүй байж тахим өгдөг, даваагүй атал туг тойрдог шог дүрэм

Унаагүй байж тахим өгдөг, даваагүй атал туг тойрдог шог дүрэм

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сонин хуучраагүй ч Бөхийн дүрэм наадамчин олныг талцуулсан хэвээр байна.

Учир нь, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг амлаж, барилдсан ч үндсэн цагт хаялцаагүй тул эцэст нь дүрэмд заасны дагуу идэвхээр нь давуулсан юм. Хөлийн цэцийн есөн гишүүн Даян аварга Н.Батсуурийг идэвхтэй барилдсан гэж үзэн, долоогийн даваанд давуулсан нь наадамчин олныг бухимдуулсан.

Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн барилдаан үзэж суусан наадамчин олон  “Дахин барилдуул” гэж хашгиралдсан бол сошиалд “Уулыг дов болтол, довыг тал болтол барилдав” гэж үлгэр домогт гардаг. Бөхийн барилдаан бол биеийн хүч тамир шавхсан спорт болохоос идэвхээр үнэлдэг өв уламжлал биш. Хэдэн мянган жилийн тэртээгээс уламжилж ирсэн өнө эртний өв уламжлалыг цагаар хязгаарлах нь Монгол бөхийн дархлааг устгах аюултай” хэмээн шүүмжилцгээж байв.

Гэвч төрт ёсныхоо шийдвэрт талууд хүндэтгэлтэй хандсанаар унаагүй бөх нь тахим өгч, даваагүй бөх нь туг тойрч бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлүүлж, наадам үргэлжилсэн.

Хэдийгээр наадам сайхан болж, өндөрлөсөн ч дээрх маргаан дагуулсан заалтын талаар бөхийн хорхойтнууд төдийгүй энэ спортод бүхий л насаа зориулж яваа Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх дараах байр суурь илэрхийлээд буй юм. Тэрбээр “Монголын ард түмэнтэй адил ингэж сайхан баярлаж, нааддаг улс дэлхийд байхгүй. Бөхийн шинэ дүрэм муу байна. Идэвхээр хасдаг бол үндсээрээ буруу. Буруудуулсан байна. Би эсэргүүцэж байсан. Энэ улсууд чинь үгэнд орохгүй юм билээ. Монгол үндэсний бөх нэг нь давж, нэг нь өвдөг шороодож байж дуусдаг барилдаан. Монгол бөхчүүд сүн далайг шалбааг болтол, сүмбэр уулыг дов болтол барилдаж, нэг нь дийлж, нөгөө нь унадаг. Дүрмээ боловсруулах хэрэгтэй байна. Энэ том дутагдал” хэмээгээд буй.

Дараа жилийн наадам болтол жилийн хугацаа байгаа ч идэвхээр барилдааныг үнэлдэг энэхүү дүрмээ өөрчлөхгүй бол эрийн гурван наадмын нэг бөхийн барилдааны мөн чанар, үнэт зүйлсийг алдагдуулсан, өв уламжлалыг эвдсэн алсдаа Дархан аварга Х.Баянмөнхийн хэлсэнчлэн дэлхийд ганцхан Монгол наадмын үнэ цэнийг бүдэгрүүлсэн алхам болох вий гэж болгоомжлуулсныг эргэн нэг нягтлах нь зүй болов уу.

Уг нь Үндэсний их баяр наадам болохоос 20-иод хоногийн өмнө Монголын Үндэсний бөхийн холбооноос “Идэвхээр барилдааныг үнэлэх дүрмийг өөрчлөх шаардлага байна” гэдэг саналыг Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны салбар хороонд ирүүлсэн байдаг. Гэвч тус салбар хороо “Хүлээн авах боломжгүй” гэдэг шийдвэр гаргасан талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдэгдсэн удаатай. Үндэслэлээ тэрбээр “Өмнөх жил энэхүү дүрмээр бөх барилдахад асуудал гараагүй. Хэрэв идэвхээр бөхийн барилдааныг өөрчлөх хүсэл байгаа бол Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн зөвлөлийнх нь шийдвэр албан ёсоор гарсан байх ёстой. Гэтэл албан ёсны шийдвэр байдаггүй. Шийдвэрээ аваад ир гэхээр авчирч өгдөггүй” гэж мэдэгдсэн юм. Иймээс дэлхийд ганцхан Монгол наадмынхаа бөхийн өв уламжлалыг жинхэнэ утгаар нь авч үлдье гэвэл Монголын Үндэсний бөхийн холбоо нь ч журам дүрмийнхээ дагуу хуралдаж, Дүрмийн зөвлөлийнхөө албан ёсны шийдвэрийг холбогдох газарт хүргүүлж, дээрх маргаан дагуулсан дүрмийг засуулах шаардлага гарч буй. Хамгийн гол нь өв уламжлалаа хадгалсан ямар зохицуулалт хийж болох нь тэр дагуу өөрчлөх шаардлага бийг наадамчин олон сануулж буй. Өөрөөр хэлбэл, бөхийн барилдааны дүрмийг дарга нарын тав тухад тааруулах бус Монгол дархлааг бодож батлах ёстойг энэ удаагийн үйл явдал харууллаа.

Нөгөө талдаа бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулахдаа өмсгөлд нь стандарт тогтоохгүй бол Даян аварга Н.Батсуурийн элэг бүс учраа бөхийнхөө хоёр гарыг шархлуулсан нь наадамчин олныг мөн л бухимдуулав.

Тухайлбал, долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурьтай барилдсан Улсын арслан Ц.Содномдорж хоёр ч удаа эмчээс тусламж хүсч, гартаа лент наалгуулсан бол наймын даваанд Даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан Монгол Улсын гарьд Ц.Бямба-Отгоны гар ч мөн элэг бүсэнд нь хүрээд шалбарсан гэж хэлж болно.

Энэ бүхнийг анзаарсан наадамчин олон “Даян аварга Н.Батсуурийн зодгийг тайлуулаач ээ. Элэг бүс нь маш нарийхан учраа бөхийнхөө гар хурууг эсгээд шархлуулчихлаа” гэж бачимдаж байв. Хойшид Монголын Үндэсний бөхийн холбоо элэг бүсийг анхаарч, стандарт тогтоохгүй бол шударгаар барилдаж, үнэн хүчийг үзэх ёстой бөхийн барилдааны утга учрыг мөн алдуулж мэдэхээр буйг анхаарна биз ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2023-07-15 59.153.85.76

Хог хятадын эрлийзvvдийг устгах хэрэгтэй тэд Монгол наадмыг хорлохоор айсуй.

Avatar

Даваасүрэн 2023-07-15 202.21.119.98

Юу нь болохгүй гэж дүрэмээр л барих хэрэгтэй. Японы сумо шиг л дүрмээ барих хэрэгтэй юм.Тэгж байж л шударга болнодоо.

Avatar

Нэргүй 2023-07-15 66.181.160.119

ийм дүрэмтэй болж байгаа юм бол 2 улангийн хасах хэрэгтэй ер тэгээд одоо бөх гэж дээ ясар үзэх харах зүйлгүй баахан хоосон таахалзсан гарууд байдаг болж н**ш гэж

Avatar

Зочин 2023-07-15 192.82.77.2

Наадмаа ч хийж чадахгүй бллжээ. Бөх морио будлиантуулж сур нь олны нүдэн дээр болохоор гайгүй болдог шинжтэй. Шагайг мэдэхгүй үзээгүй болохоор үнэлж чадахгүй.

Avatar

Нэргүй 2023-07-15 202.126.88.155

дүрэмээр давсан бөхийг ямар бөх гэхийн. дарвөн жилийн ноёныг ямар ноён гэхийн.

Avatar

Хам 2023-07-15 202.9.47.44

5 даваанаас дээш энэ хогийн дүрмээ болиулах бсийн

Avatar

Нэргүй 2023-07-15 82.132.213.187

ХЭДЭН ЦАГ Ч БАРИЛДСАН ЯМАР ХАМАА БАЙНА АА !!!! ЖИНХЭН ХҮЧИЙГ ҮЗЭЖ БАЙГАА БӨХИЙН БАРИЛДААНЫГ ХАРААД УЙДААД БАЙДАГ ТИЙМ ХҮН ГЭЖ БАЙХГҮЙ ТЭР УДАЖ БАЙГАА НЬ Ч ГЭСЭН ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛ САМБАА ЗОРИГИЙГ НЬ ТУРШЛАГА ТАКТИГИЙГ НЬ ШАЛГАСАН ТЭМЦЭЛ ШҮҮ ДЭЭ. ТЭМЦЭЖ ҮЗЭЭГҮЙ ХҮМҮҮС ЯРИХДАА ТУЛЖ ЗОГСООД УЯАД ЭНЭ ТЭР ГЭХ ЮМ ЖИНХЭНЭЭР ТУЛАЛДАЖ БАЙХАД ЗҮГЭЭР МӨРӨН ДЭЭР ТОХООД ТАВЬСАН ӨРСӨЛДӨГЧИЙН ГАР Ч ДААГДАХЫН АРГАГҮЙ ХҮНД БАЙДАГ ТИЙМ Л СПОРТ ШҮҮ ДЭЭ! ЗҮГЭЭР ЗОГСОЖ БАЙГАА БӨХИЙГ ХАРХАД Ч БАРАРХАЛТАЙ БАЙДАГ

Avatar

Нэргүй 2023-07-15 82.132.213.187

юун уйдах вэ? 4 цаг барилдсаных нь дараа тэр бөхчүүдийг хараад эрэмгий чадал энгүй их тэвчээрийг нь бахдан шагширч , ядарч туйдсаныг нь үзээд хайрлан өрөвддөг , домог түүхэндээ шагшин магтдаг МОНГОЛ НААДАМ шүү дээ. Индэр дээрх дээдсийн таалалд нийцүүлж биш өв уламжлалаа дээдлэж унасан нь тахимаа өгдөг давсан нь тугаа тойрдог дүрэмтэй болох нь зүгээр мэт ээ! Дэлхийд ч тэр өөрсдийнхөө түүхэнд ч тэр тийм ийм бөхчүүдийнхээ барилдаанаас болоод тэдэн хоног наадлаа гээд яригдвал бас л нэг онцлог

Avatar

Нэргүй 2023-07-15 82.132.213.187

шудрага үнэн тэцлийг өлстөлөө харж чилтэлээ суух маань ҮНЭНХҮҮ СЭТГЭЛИЙН ИХ ЦЭНГЭЛ гэдгийг Таны дэмжсэн бөх даваад туг тойрсон эсвэл унаад тахимаа өгсөн тэр үед л мэдэрдэг МОНГОЛ БИДНИЙ ҮНДЭСНИЙ ОНЦЛОГ , бүтэн жилийн ярианы сэдэв дараа жилийн наадмыг хүлээх бүтэн жилийн жаргалтай хүлээлтийн маань ОНЦЛОГ шүү дээ ! ДАРАА ЖИЛИЙН НААДАМ ДААН Ч ХОЛ БАЙНА ДАА…

Avatar

MGL 2023-07-15 114.136.251.180

Delhiin shildeg durem Judo heregleed bolood bhad Manai buh muhuj yavaa shuu !!!! Naadamaar tsol ugduguu boliod jild 4n tom barildaan tsohioj 4 udaa 5tav davj nachin 6 davj hartsaga 7 davj zaan 8 davj garid 9 davj garid arslan avraga boloh heregtei

Avatar

Zochin 2023-07-15 64.119.18.206

Тэгээд бүгдээрээ 4 цаг түшээд зогсож байгаа 2 хүн хараад суух хэрэг үү

Avatar

Нэргүй 2023-07-15 202.126.88.137

хоёуланг нь буудчих байсийм

Avatar

зочин 2023-07-15 150.129.143.13

Амалсан бөхөө унагаж чадаагүй дээрэлхүү, харгис барилддаг, элэг бүсээ з****г болгодог Батсуурийн эрхийг хасах байсан юм. Саналаар ялуулдаг бол хахуулын эх үүсвэр шүү

Avatar

Нэргүй 2023-07-15 66.181.191.121

Эрийн жудаггүй Содномдорж мэтийн үзэгч түмнээ үл ойшоож, баригдахгүй, уулгалан зугтдаг бөхийг ямар бөх гэдэг юм. Батсуурийг наадмын комисс элэг бүсийг шалгаад зүгээр л гэж байсан шүү дээ. Түмэн олны нүдэн дээр зугтаж байгаа хүнийг ялуулна гэж юу байдаг юм.

Avatar

Хам 2023-07-15 202.9.47.44

амалчаад давж чадахгүй суг шдээ

Avatar

Нэргүй 2023-07-15 66.181.191.121

Уяа, уулгалан зугтдаг Содномдоржтонгуудад зориулсан сайн дүрэм. Шударга дүрэмтэй тулдаа Арын, Өврийн хангайн бөхчүүд түрүүлж, үзүүрлэж байгаа юм.

Avatar

bi 2023-07-15 66.181.183.226

ene buzar yavdagaa zogsoo Magaljav malaa

Avatar

Зүгээр юман дээр элдэв дүрэм гэгч зохиохоо болио. 2023-07-15 103.212.117.211

Энэ жил бөхийн барилдаан дүрмээс болоод янз бүрийн арга ургаад таавар өөрчлөгдөөд урамгүй байлаа. Дүрэм гэгчээр бол ухрах үйлдлийг байхгүй болгосон. Бараг удаа ухраад 2 гарчихвал хасагдах дүрэмтэй гэж сонсогдсон. Зөвхөн дайрсан нь ялдаг болсон байна. Ухарч явахдаа өчнөөн барилдаан байгаашд. Нэртэйгээр нь Чөлөөтийн болон сумогийн дүрэм болгочихооч.

Avatar

Нэргүй 2023-07-15 202.55.188.120

одоо уран сайхан барилдаан гарахаа байж дандаа мэх мэдэхгүй уяа бөхчүүд болж, сонирхолгүй барилдаан хэн хараад суух вэ энэ наадам 5ын даваа эхлэж байхад харах хүнгүй цэнгэлдэх хоосон л байсан шүү дээ гадуур шагчид шатахгүйн тулд үнээр нь ав гээд тасалбар бариад зогсож л байсан шүү дээ

Avatar

Нэргүй 2023-07-15 202.21.107.26

iim um bolno gedeg oilgomjtoi. unasan bohiinh ni aimag gomdood boon um bolno geed baihad l iim durem yariad baisan.

Avatar

zochin 2023-07-15 203.91.115.46

ene yedee jinhene orsoldooniig uzemjeer shiideh kommunist uzel heweereel baigaa yum baina..

Avatar

zochin 2023-07-15 203.91.115.46

ene yed ynz buriin durem zoiohgui bol bolohoo baisan.yumdaguu jinhene orsoldooniig ugui.bolgoson kommunistuudiin husel heweereel bainuu..

Avatar

Нэргүй 2023-07-15 213.87.133.171

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-15 216.38.195.74

– ; U?

Avatar

Нэргүй 2023-07-15 216.38.195.74

bldyychljbjbcg;

Avatar

гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !нн 2023-07-15 188.162.254.60

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !

Avatar

Зочин 2023-07-15 192.82.86.62

Энэ нэг худалч хулгайчаасаа дор адгийн н**ш байнга ийм юм бичиж солиорч байх юм.

Avatar

Нэргүй 2023-07-15 66.181.160.61

Дүлий төрийн мэдрэмжгүй дарангуйлагч түшмэлийн шийдвэрт аварга арслан 2 мухадлаа.Монгол бөх спорт уу өв уламжлал уу

Avatar

Зочин 2023-07-15 192.82.86.62

Хэдэн цагаар зууралдаж үзэгчдийг залхаасан барилдаан байж болохгүй. Барилдаан шуурхай болж богино хугацаанд үр дүн нь шийдэгддэг байж хэрэгтэй.Манай бөхийн барилдаан хэт хоцрогсон тул стадион бүхэлдээ үзэгчгүй байна. Үзэгчгүй спортыг ямар спорт гэх билээ.

Avatar

Нэргүй 2023-07-15 202.21.107.26

stadiond uzeheer holoos sain haragddaggui um gertee uzeh ni iluu saihan baidag um. ternees uzegch ni bol baij l baigaa. sumiin naadamuud damjuuldaggui bolohoor uzegch ni duuren l bna bilee

Avatar

Нэргүй 2023-07-15 66.181.160.61

Дүлий төрийн мэдрэмжгүй дарангуйлагч түшмэлийн шийдвэрт аварга арслан 2 мухадлаа

Avatar

Sumbee 2023-07-15 31.208.186.146

ene 2 uulaa hog shaarnuud

Avatar

Нэргүй 2023-07-15 103.57.95.168

Аливаа спортын оршин тогтнох дархлаа нь цаг үетэйгээ хөл нийлэх байдаг юм даа сэтгүүлч Хорол минь. Цаг хугацааны хүчин зүйлийг үл огоорсон болгон устаж үгүй болох л тавилантай учирна.

Avatar

Зочин 2023-07-15 103.57.95.168

Бөх хүн наадмаа бас наадамчид аа хүндэлж дээдлэх учиртай. Би л давж байвал гэдэг хандлагыг нь зөвтгөж хэрхэвч болохгүй. Энэ хэл амны шалтаг нь бөхчүүдийн араншин. Эд нарыг дэмжигч гэдэг нөхдүүд худлаа хөөрөгдөж байдаг

Avatar

Нэргүй 2023-07-15 202.9.46.153

Ядаад байх юу байнаа. Барилдаж өгөхгүй хэдэн цаг болоод байгаа толгой цувдайнуудыг идэвхи гэхийн оронд зүгээр л 6 ханатай гэрийн буурийн чинээ тойрог зурж өгөөд мэх хийж өгөхгүй бол хэн түрүүлж тойргоосоо гарч алхсан нь унадаг болгочооч

Avatar

zochin 2023-07-15 203.91.115.46

sumo.bolohuu

Avatar

Зочин 2023-07-15 202.126.89.165

Идэвхийг хүн л үнэлж байгаа цагт булихай, луйвар байж л таарна, шоддог ч юмуу арай шударга арга л сонгох хэрэгтэй, тэрнээс одоо цагт цаг наргүй хаялцталаа барилдана гэж байж таарахгүй, цагийн хязгаар бол байж л таарна ш дээ

Avatar

Нэргүй 2023-07-15 64.119.20.223

Үнэн хүчийг үзээгүй, уламжлал эвдэгдсэн, ард түмэн бөхөө хэчнээн удаан үзсэн ч уйддаггүй юм шүү, сүүлийн үед баахан эрлийзүүд гарч ирээд зан заншилд оролцоод байх шиг, холхон байгаарай, ан бас 1 юм хэлхэд э****з эрчүүд их атаархуу байх юм.

Avatar

Нэргүй 2023-07-15 202.179.26.16

Барьц тавиулсаар байгаад цаг хожно, нарийн мяндсан уяагаар бөхийн гар хэрчинэ. Батсуурь Намсрайжав нар хорон аргатай юмаа

Avatar

х** х** 2023-07-15 192.82.77.151

ХӨГИЙН, НОВШИЙН ГОНЖ ЮМНУУДЫГ ХАРААД СУУЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ. ЖУДАГТАЙ, САЙХАН БАРИЛДДАГ БӨХЧҮҮДЭД УГААСАА ХУГАЦАА НЬ ХАНГАЛТТАЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж