БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хан монгол” сургуулийн хамт олон Б.Баттөгөлдөр хүүд үнэгүй сурах эрх олгоод байна.
Үндэсний их баяр наадмын хурдан морины азарганы уралдааны үеэр Б.Баттөгөлдөр мориноосоо унахаар хазайж байсан найзыгаа явдал дунд нь түшсэнээр бэртэж гэмтэхээс нь сэргийлж чадсан юм. Түүний энэхүү тусч зангаар монголчууд бахархаж, талархал дэвшүүлсэн бол “Хан монгол” сургуулийн хамт олон "Азарганы уралдааны үеэр мориноосоо хазайсан хүүг түшсэн 504 дугаартай Б.Баттөгөлдөрөө манай сургуульд тавтай морил. Бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж хүнлэг энэрэнгүй сэтгэл гаргасан хүү чамайг манай сургууль үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнаж байна. Өөрөө хичээж сайн сурвал манай төгсөгчдийн нэгэн адил БНСУ-ын их, дээд сургуулиудад ч 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцуулах болно" гэж мэдэгдээд байгаа юм.
Мөн "United Colors of Benetton Mongolia" -гаас Б.Баттөгөлдөр хүүд 1 сая төгрөгийн бэлэг өгснөө гардаж авчээ.
Г.ХОРОЛ