Путины оронд Лавровыг ирүүлэх хүсэлт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.15-нд нийтлэгдсэн

Путины оронд Лавровыг ирүүлэх хүсэлт тавьжээ

Путины оронд Лавровыг ирүүлэх хүсэлт тавьжээ

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса ирэх наймдугаар сард болох “БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох Оросын төлөөлөгчдийг ерөнхийлөгч Владимир Путины оронд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Серей Лавровоор ахлуулахыг хүссэн байна.

Гэвч Өмнөд Африкийн дэд ерөнхийлөгч Пол Машатиле хүсэлтийг хүлээн аваагүй гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ тэрээр Путинтай дээд хэмжээний уулзалтад оролцох талаар ярилцаж байгаа гэжээ. Мөн Энэтхэг, Бразил хоёр дээд хэмжээний уулзалт болох газрыг Хятад руу шилжүүлэх сонголтоос татгалзсан байна.

Олон улсын эрүүгийн шүүхээс өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Путин болон ОХУ-ын ерөнхийлөгчийн Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Мария Львова-Белова нарыг баривчлах шийдвэр гаргасан.

Өмнөд Африк нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүний хувьд Путиныг эх оронд нь хөл тавимагц баривчлах ёстой. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд  эрх баригч улс төрийн нам тус улсыг Олон улсын эрүүгийн шүүхийн харьяаллаас гаргах шийдвэр гаргасан гэж мэдэгдэв.

Өмнөд Африк “БРИКС”-ийн дээд хэмжээний уулзалтад уригдсан бүх албан тушаалтнуудад, тэр дундаа Путинд дипломат халдашгүй эрх олгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж