Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүүг хүртсэн Монгол Улсын арслан М.Бадарч найранд дуутай сайн дуучин гэдгийг нь нотлох бичлэгүүд энэ өдрүүдэд наадамчин олныг баясгасаар байна. “Бөх билэгт” дэвжээний бөхчүүд наадмын бэлтгэлээ хангаж эхэлсэн өдрүүдэд буюу өнгөрсөн зургадугаар сард М.Бадарч “Очно доо” дууг дуулж байсан нь ийн бичлэгт үлджээ.
Дуучин А.Ариунгэрэлийн дуулснаар олны хүртээл болсон "Очно доо" дууны хөг аялгууг Б.Пүрэвсүрэн бичсэн бол үгийг Д.Хулганажав "шагласан" юм.
… Сүүнд дүрсэн цацлыг хатаагүй байхад очно би
Сумын наадмын дэвжээг хотолзон байхад очно би
Ээжийн цай сүлэлдэн байхад таньдаа л очно би
Эцгийн тамхи галтай улалзан байхад очно би гэж эвлэгхэн дуулах түүний дуу хоолой бөхөд хайртай монгол түмний зүрх сэтгэлийг огшоож, наадмын хөг аяыг нэмсээр…
https://www.facebook.com/PrevkhuuBatUndrah/videos/989710255366742/
Холбоотой мэдээ