Европ даяар хэт халуун “шатаж” байна

Хуучирсан мэдээ: 2023.07.15-нд нийтлэгдсэн

Европ даяар хэт халуун “шатаж” байна

Европ даяар хэт халуун “шатаж” байна

Өмнөд Европын ихэнх хэсэг нь хэт халуун “шатаж”, Грект Цельсийн 40 градус давж халж байна.  Тухайлбал, Грек улсын жуулчдын хамгийн их очдог газар болох Акрополисыг өдрийн хамгийн халуун цагт зочдыг хамгаалах үүднээс хаажээ.

Ирэх долоо хоногт үргэлжлүүлэн халах төлөвтэй байгаа тул агаарын температур дээд хэмжээнд хүрч болзошгүй байна.

Европын сансрын агентлаг (ESA) Итали, Испани, Франц, Герман, Польш улсад цаг агаарын эрс тэс байдал үүсч болзошгүй гэж мэдэгдэв. Европт бүртгэгдсэн хамгийн халуун температур нь 2021 оны наймдугаар сард Сицилид Цельсийг 48.8 градус хүрч байжээ.

Грект хэт халууны улмаас ой хээрийн түймрийн эрсдэл, ялангуяа салхи ихтэй бүс нутгуудад илүү их  байгааг анхааруулж байна. Тус улсад 2021 онд хэт халалтын улмаас томоохон түймэр гарсан.

Хэт халалт Европын төв хэсэгт ч хүрч, Герман, Польш зэрэг орнуудад агаарын температур өсч байна. Чехийн цаг уурын албанаас амралтын өдрүүдэд агаарын температур  Цельсийн 38 градус давж болзошгүйг анхааруулж байгаа нь тус улсын хувьд онцгой өндөр үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ Их Британид Бямба гаригт Английн зарим хэсэгт хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж