Улаанбаатарт 27 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2023.07.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 27 градус дулаан байна

Улаанбаатарт 27 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2023.07.15/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БУСАД НУТГААР: Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Халх гол орчмоор, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор,  говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж