Австралийн Төв банкийг анх удаа эмэгтэй хүн удирдана

Австралийн Төв банкийг анх удаа эмэгтэй хүн удирдана

Австралийн Төв банкийг анх удаа эмэгтэй хүн удирдана

Австралийн Төв банк 1960 онд байгуулагдсанаасаа хойш анх удаагаа эмэгтэй  удирдлагатай боллоо гэж мэдэгдлээ.
Австралийн Нөөцийн банкны (RBA) ерөнхийлөгчийн долоон жилийн хугацаа нь дуусч байгаа Филипп Лоугийн халааг Мишель Буллок авах юм.

Тус улс үнийн өсөлттэй тэмцэж, Төв банк томоохон өөрчлөлттэй тулгарч байгаа үед  санхүүгийн гол байгууллагыг эмэгтэй хүн удирдах болов. Австрали нь инфляцитай тэмцэхийн тулд зээлийн хүүг сүүлийн 10 гаруй жилийн хамгийн дээд түвшинд хүргэсэн.

Австралийн санхүүгийн үйлчилгээний салбар нь эрэгтэйчүүд давамгайлж, хүйсийн цалингийн зөрүүтэй улс орны нэг юм.

Одоогоор Төв банкны дэд захирагчаар ажиллаж байгаа  Буллок ирэх есдүгээр сарын 18-нд ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авна.

ЭХ СУРВАЛЖ:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Австрали хамгийн аюулгүй эдийн засагтай улс. 2023-07-14 192.82.90.98

Австрали хамгийн аюулгүй эдийн засагтай улс. Санхүүгийн хямрал энэ улсад хэзээ ч нүүрлэхгүй байхаа.

Avatar

Нэргүй 2023-07-14 213.87.161.23

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж