Австралийн Төв банкийг анх удаа эмэгтэй хүн удирдана

Хуучирсан мэдээ: 2023.07.14-нд нийтлэгдсэн

Австралийн Төв банкийг анх удаа эмэгтэй хүн удирдана

Австралийн Төв банкийг анх удаа эмэгтэй хүн удирдана

Австралийн Төв банк 1960 онд байгуулагдсанаасаа хойш анх удаагаа эмэгтэй  удирдлагатай боллоо гэж мэдэгдлээ.
Австралийн Нөөцийн банкны (RBA) ерөнхийлөгчийн долоон жилийн хугацаа нь дуусч байгаа Филипп Лоугийн халааг Мишель Буллок авах юм.

Тус улс үнийн өсөлттэй тэмцэж, Төв банк томоохон өөрчлөлттэй тулгарч байгаа үед  санхүүгийн гол байгууллагыг эмэгтэй хүн удирдах болов. Австрали нь инфляцитай тэмцэхийн тулд зээлийн хүүг сүүлийн 10 гаруй жилийн хамгийн дээд түвшинд хүргэсэн.

Австралийн санхүүгийн үйлчилгээний салбар нь эрэгтэйчүүд давамгайлж, хүйсийн цалингийн зөрүүтэй улс орны нэг юм.

Одоогоор Төв банкны дэд захирагчаар ажиллаж байгаа  Буллок ирэх есдүгээр сарын 18-нд ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авна.

ЭХ СУРВАЛЖ:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж