Холливудын жүжигчид ажил хаяв

Холливудын жүжигчид ажил хаяв

Холливудын жүжигчид ажил хаяв

Холливудын жүжигчид сүүлийн 60 гаруй жилийн хугацаан дахь хамгийн том ажил хаялтыг зарлаж, дэлгэцийн зохиолчдын ажил хаялтад нэгдэхээ мэдэгдлээ.
Дэлгэцийн жүжигчдийн эвлэл (SAG) нь дамжуулах сувгуудтай ашгийг илүү шударга хувааж, ажлын нөхцлийг сайжруулахыг хүсч байна. Улмаар  160,000 орчим жүжигчин шөнө дундаас эхлэн ажил хаяна гэв.
Ингэснээр АНУ-ын кино, телевизийн бүтээлүүдийн дийлэнх нь зогсоно гэсэн үг.
Тухайлбал, Кристофер Ноланы найруулсан "Оппенхаймер" киноны нээлтийг өчигдөр орой ажил хаялт зарлахтай зэрэгцэн Кристофер Нолан, Мэтт Дэймон, Эмили Блант гэх мэт жүжигчид орхин явжээ.

Ажил хаялт, жагсаал Лос Анжелесийн цагаар шөнө дунд эхэлнэ. Жагсаал Баасан гаригийн өглөө Калифорни дахь “Netflix”-ийн төв байрны гадна эхэлж, “Paramount”, “Warner Bros”, “Disney” компаниудын гадна үргэлжилнэ.

Мөн тус холбоо нь жүжигчдийг орлоход хиймэл оюун ухаан (AI) болон компьютерийн бүтээсэн царай, дуу хоолойг ашиглахгүй байх баталгааг хүсч байна.

Өөр нэг холбооны шаардлага бол жүжигчдийн цалингийн асуудал аж.  Ажил хаялтад А жагсаалтын хамт ажиллагсдаас хамаагүй бага цалин авдаг хэдэн арван мянган жүжигчин оролцож байна.

Үүний зэрэгцээ Америкийн Зохиолчдын эвлэлийн 11500 гишүүн цалин хөлс, ажиллах нөхцөлийг сайжруулахыг шаардсан тусдаа ажил хаялт тавдугаар сарын 2-ноос хойш үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-14 213.87.161.23

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ану 2023-07-14 66.181.161.38

оронд нь монгол жүжигчдыг аваачаад өдрийн хоолыг нь даагаад ажиллуулъя гэвэл манайхан очерлоно дөө

Avatar

Zochin 2023-07-14 69.158.246.29

ZUITEI!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж