НҮБ: 2030 он гэхэд ДОХ-ыг зогсоох боломжтой

НҮБ: 2030 он гэхэд ДОХ-ыг зогсоох боломжтой

НҮБ: 2030 он гэхэд ДОХ-ыг зогсоох боломжтой

Улс орнууд урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хөрөнгө оруулалт хийх улс төрийн хүсэл зоригоо харуулж, ялгаварлан гадуурхахгүй хууль баталбал 2030 он гэхэд ДОХ-ыг зогсоох боломжтой гэж НҮБ Пүрэв гаригт мэдэгдлээ.

НҮБ-ын ДОХ-ын эсрэг хөтөлбөр болох “UNAIDS”-ийн мэдээлснээр, 2022 онд дэлхий даяар ойролцоогоор 39 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. ХДХВ нь эмчилгээ хийлгээгүй тохиолдолд ДОХ болж хувирдаг.

"Хэрэв бид хүмүүсийг нэгдүгээрт тавьж, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх нотолгоонд суурилсан хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх улс төрийн хатуу амлалтыг дагаж мөрдвөл бидэнд шийдэл бий" гэж “UNAIDS” тайландаа дурджээ.

ХДХВ-ийн эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авах нь ялгаварлан гадуурхахгүй хуулиудыг баталж, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж, бусад санаачилгатай байдлыг хэлнэ. Олон оронд ХДХВ, ДОХ-ын халдвартай хүмүүс гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд өртдөг.

2010 оноос хойш ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол 57 хувиар буурсан зүүн болон өмнөд Африк зэрэг санхүүгийн хөрөнгө оруулалт ихтэй улс орон, бүс нутагт ахиц дэвшил хамгийн их байгааг онцолжээ.

Өнгөрсөн онд 1.3 сая хүн ХДХВ-ийн халдвар авч, 630 мянган хүн ДОХ-той холбоотой өвчнөөр нас барсан гэж НҮБ-ын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх байгууллагаас мэдээлэв.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

One of the world's most difficult and complex problems is immigration. 2023-07-14 192.82.90.98

One of the world's most difficult and complex problems is immigration.

Avatar

Нэргүй 2023-07-14 213.87.161.23

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-14 202.21.108.24

Дохоо тусн шүү

Avatar

Нэргүй 2023-07-14 192.82.85.181

Өөрийгөө хичээ

Avatar

Нэргүй 2023-07-14 174.238.52.44

Hohi shyy

Avatar

Хаха 2023-07-14 202.21.108.15

бүх л бэлгийн замаа нь өвчинйг тусаасай

Avatar

Нэргүй 2023-07-14 202.126.89.204

Чи ч бас чиний охидуудын ээжүүд тэгэж амьдардаг Амьдрал л юмдаа кк

Avatar

Нэргүй 2023-07-14 202.21.108.15

тэнэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж