Улс орнууд урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хөрөнгө оруулалт хийх улс төрийн хүсэл зоригоо харуулж, ялгаварлан гадуурхахгүй хууль баталбал 2030 он гэхэд ДОХ-ыг зогсоох боломжтой гэж НҮБ Пүрэв гаригт мэдэгдлээ.
НҮБ-ын ДОХ-ын эсрэг хөтөлбөр болох “UNAIDS”-ийн мэдээлснээр, 2022 онд дэлхий даяар ойролцоогоор 39 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байна. ХДХВ нь эмчилгээ хийлгээгүй тохиолдолд ДОХ болж хувирдаг.
"Хэрэв бид хүмүүсийг нэгдүгээрт тавьж, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх нотолгоонд суурилсан хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх улс төрийн хатуу амлалтыг дагаж мөрдвөл бидэнд шийдэл бий" гэж “UNAIDS” тайландаа дурджээ.
ХДХВ-ийн эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авах нь ялгаварлан гадуурхахгүй хуулиудыг баталж, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлж, бусад санаачилгатай байдлыг хэлнэ. Олон оронд ХДХВ, ДОХ-ын халдвартай хүмүүс гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд өртдөг.
2010 оноос хойш ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол 57 хувиар буурсан зүүн болон өмнөд Африк зэрэг санхүүгийн хөрөнгө оруулалт ихтэй улс орон, бүс нутагт ахиц дэвшил хамгийн их байгааг онцолжээ.
Өнгөрсөн онд 1.3 сая хүн ХДХВ-ийн халдвар авч, 630 мянган хүн ДОХ-той холбоотой өвчнөөр нас барсан гэж НҮБ-ын ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх байгууллагаас мэдээлэв.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ