Тайванийн хоолойд зөрчил хурцдав

Хуучирсан мэдээ: 2023.07.14-нд нийтлэгдсэн

Тайванийн хоолойд зөрчил хурцдав

Тайванийн хоолойд зөрчил хурцдав

Тайванийн арлын өмнөд хэсэгт гурав дахь өдрөө Хятад улс цэргийн сургуулилалт хийж байна. Тэгвэл АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний эргүүлийн онгоц өчигдөр Тайванийн хоолойгоор нисчээ. Үүнийг Хятадын талаас бүрэн эрхийг нь зөрчсөн үйлдэл гэж эсэргүүцэв. Харин Тайвань, АНУ тус замыг олон улсын усан зам гэж үзэж маргаж байна.

АНУ-ын Тэнгисийн цэргийн 7-р флотын мэдээлснээр,  эргүүл, тагнуулын “P-8A Poseidon” онгоц нь шумбагч онгоцны эсрэг үүрэг гүйцэтгэхэд ашиглагддаг бөгөөд олон улсын агаарын орон зайд хоолойгоор дамжин өнгөрсөн гэв.

Хятадын арми үүнийг "олон нийтийг цочроосон" гэж тодорхойлж, АНУ-ын онгоцыг хянаж, сэрэмжлүүлэхээр сөнөөгчдийг илгээсэн байна.

Ардын чөлөөлөх армийн зүүн хэсгийн командлалаас “Командлал дахь цэргүүд үргэлж өндөржүүлсэн бэлэн байдалд байж, үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай хамгаалах болно" гэж мэдэгджээ.

Тайванийн Батлан ​​хамгаалах яам Пүрэв гарагт мэдээлэхдээ, Хятадын байлдааны нисэх болон хөлөг онгоцууд арлын өмнөд хэсэгт гурав дахь өдрөө сургуулилалт хийж, Хятадын дэвшилтэт “J-16”, “Су-30” сөнөөгч онгоцууд зэрэг 26 нисэх онгоц далайд ниссэн гэв.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж