Байгаль орныг хамгаалах чиглэлээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах, техник технологид суурилсан шийдлийг боловсруулах, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн дуу хоолойгоо хүргэх хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг чадавхжуулах зорилгоор НҮБ-ын "Залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөр наймдугаар сараас эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.
Хөтөлбөрийн хүрээнд 18-30 насны 30 залууг шалгаруулан 2 сарын турш “Зөөлөн чадвар”-ыг сайжруулах сургалтад хамруулах бөгөөд шилдэг нэг оролцогчийг тодруулж 2023 оны арваннэгээс арванхоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдах 28-р бага хуралд оролцуулахаар болжээ.
Өнгөрсөн онд залуу сэтгүүлчдийг энэхүү хөтөлбөрт хамруулж байсан бол энэ жил Монголын Хуульчдын холбоотой хамтран байгаль орчны асуудлаар мэргэших хүсэл сонирхолтой хуульч, эрх зүйч хөтөлбөрөөр сурч буй хуулийн сургуулийн 10 оюутныг хамруулах юм байна.
Тавигдах шаалдлага:
- 18-30 насны Монгол Улсын иргэн байх
- Англи хэлний мэдлэгтэй байх / intermedia болон түүнээс дээш/
- Монгол Улсад оршин суудаг/ хөдөө орон нутгийн хүүхдүүд цахимаар орох боломжтой/
- Байгаль орчны чиглэлээр үйл ажиаллагаа явуулж, төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай байх
- Хууль, эрх зүйч эсвэл хуулийн сургуулийн оюутан байх
Бүртгэл 2023 оны 07 сарын 28ны 23:59 цаг хүртэл өргөдлийг хүлээн авах юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр болон United Nations Association Of Mongolia пэйж хаягаар авах боломжтой.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ