Өвөрхангай аймаг руу зорчиж буй иргэдийн анхааралд

Өвөрхангай аймаг руу зорчиж буй иргэдийн анхааралд

НЭМЭЛТ:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо, усархаг бороо үргэлжлэн орж гол, мөрөн, нурууд хүчтэй үерлэж авто зам, гүүр эвдэрч  зорчих хөдөлгөөнд саад учирч байна.

Тодруулбал Өвөрхангай аймгийн бүс нутгаар аадар бороо орсны улмаас зам гүүр эвдэрч, Орхон, Онги голын усны түвшин нэмэгдсэн аюултай нөхцөл байдал үүсчээ.


Өвөрхангай аймаг Бат-Өлзий сум долдугаар сарын 13-ны байдлаар Орхон голын усны түвшин огцом нэмэгдэж үерийн аюултай түвшин давж 26 см үеэрлэсэн байна.

Орхон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 126см нэмэгджээ. Усны түвшин олон жилийн дунджаас 160 см их байна. Агаарын температур Цельсийн 13.6 градус усны температур Цельсийн 7.8 хэм байна. Нийтдээ 52 мм тунадас орсон бөгөөд гол булингартай байгаа юм байна.

Баяр наадам, амралт зугаалгатай холбоотой Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих иргэдэд анхааруулахад  ойрын хэдэн өдрүүдэд бороо орж зарим аймаг сумдад үерийн голомттой байгаа тул иргэд  хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байна уу.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

XT; ? 2023-07-13 216.38.195.74

#, – OC_ ; ?

Avatar

Нэргүй 2023-07-13 213.87.159.11

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-13 46.242.32.206

Манайхан гүүр зам барина гэж төсвийн мөнгийг зажлахгүй залгих арга юмдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж