Үерийн улмаас Замын-Үүд чиглэлийн төмөр зам усанд автаж, нурах эрсдэл үүсчээ. Тиймээс Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэг, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэрэг, Айраг-Бор-Өндөр чиглэлийн 610 дугаар галт тэрэгний аяллууд цуцлагдсан байна.

С.НИНЖЖАРГАЛ