"Украины цэргүүд НАТО-гийн орнуудыг хамгаалж чадна"

Хуучирсан мэдээ: 2023.07.13-нд нийтлэгдсэн

"Украины цэргүүд НАТО-гийн орнуудыг хамгаалж чадна"

"Украины цэргүүд НАТО-гийн орнуудыг хамгаалж чадна"

"Украины зэвсэгт хүчин НАТО-гийн бусад гишүүн орнуудыг хамгаалах аливаа ажиллагаанд оролцож болно. Гэхдээ Украиныг эвсэлд элссэний дараа л оролцох боломжтой" хэмээн тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Тэрбээр Вильнюс хотноо өчигдөр өндөрлөсөн НАТО-гийн чуулга уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр ийн мэдэгдсэнийг "European Pravda" агентлаг онцолжээ.

Зеленский хэлэхдээ,  "Бид хүчирхэг армитай гэдгийг холбоотнууд мэдэж байгаа. Биднийг НАТО-д нэгдсэний дараа цэргийн туршлагатай манай арми одоогийн хууль тогтоомжийн хүрээнд НАТО-гийн бусад улсын нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг хангахад оролцож болно" гэсэн байна.

Вильнюсийн дээд хэмжээний уулзалтын өмнө  НАТО-гийн цэргийг Украинд байршуулж магадгүй гэх  таамаглал байсан. Энэ талаар асуухад Зеленский "Эсвэл ч, Украин ч гишүүнчлэлгүй л бол үүнийг сонирхохгүй" гэж мэдэгджээ. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Андерс Фог Расмуссен Украины ирээдүйн аюулгүй байдлын баталгааны хэлэлцүүлгийн хүрээнд НАТО-гийн зарим гишүүн Украины нутаг дэвсгэрт цэргээ оруулахыг зөвшөөрч магадгүй гэж мэдэгдсэн.  Гэхдээ Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдэлдээ, дайн дуусах хүртэл НАТО-гийн орнууд Украин руу цэргээ оруулахгүй гэж мэдэгджээ. 

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
8
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж