Уимблдоны хагас шигшээ тоглолтууд явагдана

Уимблдоны хагас шигшээ тоглолтууд явагдана

Уимблдоны хагас шигшээ тоглолтууд явагдана

Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй бөгөөд хамгийн эртний тэмцээн болох “Уимблдон” тэмцээн өндөрлөхөд цөөхөн тоглолтууд үлдлээ. Хагас шигшээ шатанд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч Испанийн 20 настай тамирчин К.Алкараз Данийн [6] Х.Рүнег 7:6, 6:4, 6:4 харьцаатайгаар, ОХУ-ын 27 настай теннисчин [3] Д.Медведев АНУ-ын теннисчин К.Еүбэнксийг 6:4, 1:6, 4:6, 7:6, 6:1 харьцаатай тус тус хожсоноор хоорондоо учраа таарлаа. Тэд өмнө нь хоёр удаа хоорондоо тоглоход тус бүр нэг, нэг удаа ялалт байгуулж байжээ. Үзэгчдийн зүгээс тус тоглолтыг ихээхэн сонирхолтой болно гэсэн хүлээлттэй байна.

Сербийн теннисчин домогт [2] Н.Жокович шөвгийн наймд ОХУ-ын теннисчин [7] А.Рублёвыг 4:6, 6:1, 6:4, 6:3 харьцаатай хожсон бол түүнтэй хагас шигшээд тоглох өрсөлдөгч Италийн [8] Я.Синнер нь ОХУ-ын тамирчин Р.Сафиуллиныг 6:4, 3:6, 6:2, 6:2 харьцаатайгаар хожиж дараагийн шатанд шалгараад байна. Н.Жокович, Я.Синнер нар хоорондоо нийт 2 удаа тоглоход хоёуланд нь Сербийн теннисчин хожиж байв. Эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтууд Улаанбаатарын цагаар Баасан гарагийн орой явагдах хуваарьтай.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шөвгийн наймын шатанд дэлхийн чансааг тэргүүлэгч Польшийн И.Швиантекийг Украйны теннисчин Е.Свитолина 7:5, 6:7, 6:2 харьцаатай хожиж шуугиан тарив. Тэрбээр өмнөх тойргуудад Беларусын В.Азаренка, АНУ-ын С.Кенин, Бельгийн Е.Мертенс, АНУ-ын В.Уильяамсыг тус тус хожоод байв. Е.Свитолинагийн хагас шигшээ шатны өрсөлдөгч нь Чехийн М.Вондроусова байх юм. М.Вондроусова нь шөвгийн наймд АНУ-ын [4] Ж.Пегүлаг 6:4, 2:6, 6:4 харьцаатайгаар хожсон. Е.Свитолина, М.Вондроусова нар хоорондоо өмнө нь таван удаа таарч тоглосноос гурван удаад нь Е.Свитолина ялалт байгуулж байжээ. Энэхүү тоглолт Улаанбаатарын цагаар өнөөдөр (2023.7.13) 20:30 цагаас эхэлнэ.

Хагас шигшээ шатны нөгөө хэсэгт Беларусын тамирчин [2] А.Сабаленка болон Тунисын тамирчин, өнгөрсөн оны тус тэмцээний дэд аварга [6] О.Жабеүр нар тоглох юм. Тэд өмнө нь хоорондоо 4 удаа тоглоход гуравт нь А.Сабаленка илүүрхэж байв. Шөвгийн наймын шатанд О.Жабеүрийн хувьд өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Казахстаны теннисчин [3] Е.Рыбакинаг 6:7, 6:4, 6:1 харьцаатай хожиж хариугаа авсан бол А.Сабаленка АНУ-ын тамирчин [25] М.Кийзийг 6:2, 6:4 харьцаатай хожсон юм. Тус тоглолт Улаанбаатарын цагаар өнөөдөр (2023.7.13) 21:45 цагаас эхлэх хуваарьтай байна. Харин шувтаргын тоглолт 2023.7.15-нд явагдах юм.

Г.Хантулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-13 213.87.159.11

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-13 203.159.15.40

google translate, ашигласан бол дараа нь шалгаад зөв үгээр нь солиж бай,,,runner-up- дэд аварга,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж