Хятадын дарга Ши Жиньпин Даваа гаригт ОХУ-ын Холбооны зөвлөлийн /парламентын дээд танхим/ даргыг Бээжин хотноо хүлээн авч уулзжээ. ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенкотой уулзах үеэрээ Ши Жиньпин "Хятад, Оросын харилцааг хөгжүүлэх нь хоёр орны өөрийн улс орон, ард түмний язгуур ашиг сонирхолд тулгуурлан хийсэн стратегийн сонголт юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд Хятад- Оросын харилцаа эрүүл, тогтвортой хөгжлийн эрчмээ хадгалсаар байна. Төрөл бүрийн салбарын хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, хоёр орны найрамдлын нийгэм, олон нийтийн санаа бодлын үндэс суурь үе дамжин бэхжиж байна. Хятад улс Оростой үргэлжлэн чармайж, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаагаа хөгжүүлж, чинээлэг, тогтвортой, шударга, дэлхийг байгуулахад тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна" гэж хэлснийг "CCTV" онцолжээ.
Харин "Тасс" агентлагт мэдээлэхдээ, Матвиенко "Орос улс нь Бээжинтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах бөгөөд Хятадын "чигч, найдвартай, найрсаг мөрөн"-д найдаж болно" гэж хэлснийг онцолжээ. 2011 оноос хойш Холбооны зөвлөлийн даргаар ажиллаж байгаа Матвиенко нь Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Михаил Мишустины дараа орох ОХУ-ын гурав дахь төрийн албан тушаалтан юм. Уулзалтын үеэр Украины асуудлыг хэлэлцсэн эсэхийг аль ч талын хэвлэлд мэдээлээгүй.
Түүний айлчлалын өмнө АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен дөрвөн өдрийн хугацаатай Бээжинд айлчлахад Хятадын дарга Ши Жиньпин хүлээж авч, уулзаагүй.
ЭХ СУРВАЛЖ: THE SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ