Уяачдын наадам болж байна

Уяачдын наадам болж байна

Уяачдын наадам болж байна

Хүй долоо худагт уламжлал ёсоор өнөөдөр /2023.7.13/ Уяачдын наадам болж байна. Монгол орны өнцөг булан бүрээс уяачид, унаач хүүхдүүд зорин ирдэг.

Өнгөрсөн жил уяачдын наадамд сонгомол морьдын уралдааны дээд насанд 127, дунд насанд 152, бага насанд 190, нийт 469 хурдан хүлэг тоосоо өргөсөн бол хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглосон.

Зууны манлай уяач, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Тод манлай уяач Данзаннямын Даваахүү хамгийн олон морьд түрүүлгэж, айрагдуулсан бол шилдэг залуу уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир азарга, их нас, соёолон насанд морьдоо айрагдуулсан.

Энэ жил СУИС нь “соёлын өв тээгчид, уран бүтээлчид, СУИС-ийн багш, оюутнууд зэрэг 200 гаруй хүн хамтран, Хүй долоо худгийн “Монгол наадам-2023” зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Уяачдын наадмын хөтөлбөрийг танилцуулъя.


07:00 – 08:30 Сонгомол дээд насны морьдын уралдаан

09:00 – 11:30 Сонгомол дунд насны морьдын уралдаан

11:00 – 13:00 Жороо морьдын уралдаан

12:00 – 12:10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан уяачдын наадмыг нээнэ.

12:10 – 12:30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт (тусгай хөтөлбөрөөр)

12:00 – 15:00 Сонгомол бага насны морьдын уралдаан

12:30 – 14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

14:30 – 14:50 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14:50 – 15:50 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15:50 – 16:00 Урлагийн тоглолт

16:00 – 17:00 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

17:00 – 17:10 Урлагийн тоглолт

17:10 – 17:30 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17:30 – 17:50 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.

17:50 – 18:10 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

18:10 – 18:30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18:30 – 18:50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18:50 – 19:00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Д.Ганхуяг Уяачдын наадмыг хаана.

С.НИНЖЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-13 213.87.159.11

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-13 103.26.195.150

Уяачдын наадам гэж БАЯЧУУДЫН НААДАМ болчихсон даа.Нөгөө э****з морьдуудаа уралдуулдаг болоод

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж