Үерт автсан бүх барилгыг эрчим хүчинд холбожээ

Үерт автсан бүх барилгыг эрчим хүчинд холбожээ

Үерт автсан бүх барилгыг эрчим хүчинд холбожээ

Үерийн улмаас гэрэл, цахилгаангүй болсон барилга Баянзүрх дүүрэгт  өчигдрийн /2023.7.11/ байдлаар дөрөв байсан. Шуурхай ажлын хэсэг шөнөжин ажиллаж бүгдийг нь цахилгаанд холбосон байна. Ийнхүү баяр наадмын өдрүүдээр тасралтгүй ажилласаар үерт автаж, цахилгаангүй болоод байсан бүх барилгыг эрчим хүчинд холбосон байна.

Үерийн гамшигтай холбоотой шуурхай ажиллагааны хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 7-ны өглөөний 08:00 цагийн байдлаар хотын төвийн таван дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 401 дэд өртөөнд холбогдсон 18690 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байсан. Тодруулбал,

  • ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Хандгайт, Санзай, Хуурай мухар, Гүнт, Шадивлингийн зарим, Салхитын зарим хэсгээр;
  • БЗД-ийн 43-р хороо Натур, С-Оутлетс, 10, 23-р хороо Улиастай голын ай сав дагуу, 34-р хороо Шархад, Эрдэнэтолгой орчмоор;
  • СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Коёото 32-35-р байр орчмоор;
  • ХУД-ийн 3-р хороо Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон, 4-р хороо Ирээдүй хороолол орчмоор;
  • СХД-ийн 9-р хороо Малчины гудамжууд, 26-р хороо Баянбулагийн гудамжууд орчмоор цахилгааны хязгаарлалт хийгээд байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-13 213.87.159.11

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЦОГ МН 2023-07-13 192.82.87.228

УСЫГ НЬ ӨГӨӨГҮЙ БАЙЖ ТОГООР ЯАДЫН – ЛАГЕРААС ШАЛ ДЭМИЙ НААШ ЦААШ ЯВУУЛААД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж