Ким Жон Ун хамгийн хүчирхэг цөмийн зэвсгээ туршсан гэв

Ким Жон Ун хамгийн хүчирхэг цөмийн зэвсгээ туршсан гэв

Ким Жон Ун хамгийн хүчирхэг цөмийн зэвсгээ туршсан гэв

Хойд Солонгосоос өчигдөр хөөргөсөн тив алгасах пуужин нь Ким Жон Уны "хамгийн хүчирхэг цөмийн зэвсэг" гэж нэрлэсэн "Хвасон-18" байсан гэж Пёньянаас мэдээллээ. Тус пуужин нь 74 минутын турш ниссэний эцэст тэнгист унасан нь өмнө нь гурав, дөрөвдүгээр сард харвасан тив алгасах баллистик пуужингуудаас илүү дэвшилттэй үзүүлэлт гэдгийг онцолж байна. Хойд Солонгос нь АНУ-ын эрэг хүрэх чадалтай тив алгасах пуужинтай гэж мэдээлдэг.

"Хвасон-18" нь Хойд Солонгосын бусад шингэн түлшээр ажилладаг тив алгасах пуужингуудыг бодвол илрүүлэх, таслан зогсооход илүү төвөгтэй, хатуу түлшний зэвсгийн төрөл юм. Тус пуужинг анх өнгөрсөн дөрөвдүгээр сард туршсан гэж үздэг. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун пуужингийн туршилтын хөөргөлтийг биечлэн удирдсан гэж тус улсын төв мэдээллийн агентлаг онцолжээ. "KCNA" агентлагийн мэдээлснээр тив алгасах пуужин нь 1000 орчим километрийн зайг туулж, хамгийн ихдээ 6000 гаруй километрийн өндөрт хөөрч, 74 минут гаруй ниссэн гэв. 

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалттай холбоотойгоор Америк цэргийн тагнуулын онгоц агаарын хилийг нь нэвтэрсэн гэж Пёньян мэдээлээд дахин зөрчил гаргавал буудаж унагаана гэж анхааруулсан. Тодруулбал, Хойд Солонгосын өндөр албан тушаалтан, Ким Жон Уны эгч Ким Ё Жон Даваа гаригт АНУ-ын тагнуулын онгоц тус улсын эдийн засгийн онцгой бүсэд дор хаяж найман удаа нэвтэрсэн гэж буруутгажээ. 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-13 124.158.69.209

Hoid Solongos mundag baina aa

Avatar

Нэргүй 2023-07-13 59.153.114.63

6000 км. арай юу. технологийн асар оргилд хүрчээ

Avatar

Нэргүй 2023-07-13 117.111.10.157

Монгол тэгэхэд урд хил хаагдахад талхны уутаа ч өөрсдөө хийж чадахгүй, өөр олон бараа бүтээгдэхүүнээр тасалдсан даа. Өөрсдөө юу ч хийж чадахгүй мөртлөө худлаа цээжээ дэлдсэн төв азийн оркууд…

Avatar

Зочин 2023-07-13 43.242.243.146

Энэ ким кимчи хоосон шоудахаас цаашгуй, амаараа бол аль эрт емнедее битгий хэл АНУ-г арчаад хаячихсан, манай данх толгойт шиг тархиа угаалгаад бодит байдлаас тасарчихсан зууд, мереедлее яриад явдаг гар шиг байгаа юм доо

Avatar

Нэргүй 2023-07-13 213.87.159.11

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Яг л орос шг 2023-07-13 111.65.58.84

Мантуун буузыг Барууныхан дор нь арчаад хаяна л даа.

Avatar

Зочин 2023-07-13 203.91.115.42

6000м. Жаахан баримжаатай бай.

Avatar

Зочин 2023-07-13 202.126.88.157

Уг нь нэг мөсөн АНУ улс дээр туршчихвал мөн ч аатайдаа

Avatar

өвгөн 2023-07-13 202.55.188.99

тэгвэл хойд со гэж улс 1 минутын дотор байхгүй болно илжигээ.

Avatar

Товч 2023-07-13 103.212.118.219

харвачуул яах уу

Avatar

Нэргүй 2023-07-13 202.126.90.143

Өөрсдөө л сөнөнө шд. Өөр яах бэ дээ.

Avatar

Нэргүй 2023-07-13 202.126.89.213

Хойдууд бол жинхэнээсээ алалцана. Яагаад вэ гэвэл жинхэнэ эх оронч үзлийг 70 жил тархинд нь суулгасан. Тэгээд ч танкныхаа тоогоор АНУ-н дээр бичигддэг шүү дээ. Арми нь өдөр бүр дайны бэлтгэлд байдаг дэлхийн ганц улс шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-07-13 66.181.179.142

Ineedtei l** ymaa. Ted nar ni hurdan irj america chuud chuluuluusei geed bodoj bgada. Agaaraar heden udur nudej bgaal orool duusgana. Yag persiin bulangiinh shig

Avatar

Нэргүй 2023-07-13 202.9.40.94

Пуужинтай бацаан амжих уу даа чи муу мантуун бууз. Худлаа шоудалтаараа Хүрэлсүх Оюун-Эрдэнэ энэ 3 яаааг адилхан.

Avatar

Хэрээ 2023-07-13 202.126.88.157

Монгол төр барьж байх хугцаанд нь Хүрэлсүх Оюунэрдэнэ хоёр ямарч байсан ажиллаж л байна чи хэний даалгавараар юуны тулд төр ард иргэдийг мөргөлдүүлэх гээд байна

Avatar

Нэргүй 2023-07-13 202.126.90.143

Хүрэлсүг Оюунаа 2 попын хааны фэн нь юм биздээ. Таарчихсан ч гарууд болдоо. Элэг хөшлөө😅🤣😂.

Avatar

Нэргүй 2023-07-13 173.66.93.130

Хойдууд тэгж байж нэг алгадуулах вийдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж