Ким Жон Ун хамгийн хүчирхэг цөмийн зэвсгээ туршсан гэв

Хуучирсан мэдээ: 2023.07.13-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун хамгийн хүчирхэг цөмийн зэвсгээ туршсан гэв

Ким Жон Ун хамгийн хүчирхэг цөмийн зэвсгээ туршсан гэв

Хойд Солонгосоос өчигдөр хөөргөсөн тив алгасах пуужин нь Ким Жон Уны "хамгийн хүчирхэг цөмийн зэвсэг" гэж нэрлэсэн "Хвасон-18" байсан гэж Пёньянаас мэдээллээ. Тус пуужин нь 74 минутын турш ниссэний эцэст тэнгист унасан нь өмнө нь гурав, дөрөвдүгээр сард харвасан тив алгасах баллистик пуужингуудаас илүү дэвшилттэй үзүүлэлт гэдгийг онцолж байна. Хойд Солонгос нь АНУ-ын эрэг хүрэх чадалтай тив алгасах пуужинтай гэж мэдээлдэг.

"Хвасон-18" нь Хойд Солонгосын бусад шингэн түлшээр ажилладаг тив алгасах пуужингуудыг бодвол илрүүлэх, таслан зогсооход илүү төвөгтэй, хатуу түлшний зэвсгийн төрөл юм. Тус пуужинг анх өнгөрсөн дөрөвдүгээр сард туршсан гэж үздэг. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун пуужингийн туршилтын хөөргөлтийг биечлэн удирдсан гэж тус улсын төв мэдээллийн агентлаг онцолжээ. "KCNA" агентлагийн мэдээлснээр тив алгасах пуужин нь 1000 орчим километрийн зайг туулж, хамгийн ихдээ 6000 гаруй километрийн өндөрт хөөрч, 74 минут гаруй ниссэн гэв. 

АНУ, Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалттай холбоотойгоор Америк цэргийн тагнуулын онгоц агаарын хилийг нь нэвтэрсэн гэж Пёньян мэдээлээд дахин зөрчил гаргавал буудаж унагаана гэж анхааруулсан. Тодруулбал, Хойд Солонгосын өндөр албан тушаалтан, Ким Жон Уны эгч Ким Ё Жон Даваа гаригт АНУ-ын тагнуулын онгоц тус улсын эдийн засгийн онцгой бүсэд дор хаяж найман удаа нэвтэрсэн гэж буруутгажээ. 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж