Наадам 2023: Түрүү бөх М.Бадарч, үзүүрлэсэн Ц.Бямба-Отгон гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2023.07.12-нд нийтлэгдсэн

Наадам 2023: Түрүү бөх М.Бадарч, үзүүрлэсэн Ц.Бямба-Отгон гэж хэн бэ?

Наадам 2023: Түрүү бөх М.Бадарч, үзүүрлэсэн Ц.Бямба-Отгон гэж хэн бэ?

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч түрүүлж, арслан болсон бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэж, Монгол Улсын гарьд цол хүртлээ.

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН М.БАДАРЧ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан Мягмарын Бадарч түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ.

Архангай, Цэнхэр сумын харьяат “Бөх Билэгт” дэвжээ, “Алдар” спорт хороо Нутгийн Буян Групп-ын бөх Монгол Улсын шинэхэн арслан М.Бадарч 1990 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төржээ.

М.БАДАРЧИЙН АМЖИЛТ:

  • 2012-Архангай аймгийн баяр наадамд сумын заан Б.Мөнх-Эрдэнээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.
  • 2016-Бүх цэргийн баяр наадамд цэргийн начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодон үзүүрлэж "Бадрангуй" чимэг хүртсэн.
  • 2017-Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн.
  • 2017-АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Соронзонболдоор дөрөв, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав, улсын начин Ч.Батчулуунаар зургаа даван шөвгөрч " Монгол улсын харцага " цолыг хүртсэн.
  • 2020 -Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр дөрөв, аймгийн арслан Н.Хүрэлсүхээр тав, аймгийн арслан Х.Цогтгэрэлээр зургаа, улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж " Монгол улсын заан " цолыг хүртсэн.
  • 2021-2020 онд даян аварга Н.Батсуурь сэргээш хэрэглэсэн байсан тул давааг нь нөхөн олгож " Монгол улсын гарьд " цолыг хүртсэн.

МОНГОЛ УЛСЫН ГАРЬД Ц.БЯМБА-ОТГОН

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэж, Монгол Улсын гарьд боллоо.

Шинэхэн гарьд Ц.Бямба-Отгон 1995 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. “Их Монгол хүчтэн” дэмжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034-р анги, Нутгийн буян группийн бөх юм.

Ц.БЯМБА-ОТГОНЫ АМЖИЛТ:

  • 2019-Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн.
  • 2020-Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Лхагвадоржид өвдөг шороодон үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртсэн.
  • 2022-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ш.Жаргалсайханаар дөрөв, улсын харцага Х.Гантулгаар тав, аймгийн заан Э.Батмагнайгаар зургаа давж " Монгол улсын харцага " цолыг хүртсэн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
106
ЗөвЗөв
16
ХөөрхөнХөөрхөн
10
ХахаХаха
9
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж