Э.Улаанхүү: Моринд хайртай ард түмэндээ маш их баярлалаа

Хуучирсан мэдээ: 2023.07.12-нд нийтлэгдсэн

Э.Улаанхүү: Моринд хайртай ард түмэндээ маш их баярлалаа

Э.Улаанхүү: Моринд хайртай ард түмэндээ маш их баярлалаа

Хар шүдлэнгээ улсын наадамд тод магнай торгон жолоо өргүүлсэн уяач Э.Улаанхүүтэй баяр наадмын сэтгэгдлээ хуваалцлаа. 


Тэрбээр, моринд хайртай ард түмэндээ маш их баярлалаа. Уралдааны эхний өдөр комиссоос шийдвэр гаргаж аман хүзүүдсэн. Шарга үрээний эзэн комисст хүсэлт тавьж, эцсийн шийдвэрийг гаргасан. Цэнгэлдэх хүрээлэнд орж ирээд морио цоллуулах мэдрэмж сайхан байна.

Мөрөөдөл биелдэг гэж үнэн үг байна. Моринд хайртай арлд түмэндээ баярлалаа.

Улсын наадамд ганц үрээтэй ирсэн. Үрээгээ барианы зурхайд ирэхэд огшоод харж чадахгүй хойшоо буцаад явчихсан. Үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж төрж байна. Хүлэг морины босоо цагаан хийморь мөнхөд ивээхийг ерөөж байна. Хотол олноороо та бүхэн сайхан наадаарай хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж