Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Ганбаатарын Ганхуяг улсын харцага болж, наадамчин олноо цэнгүүллээ.
Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Ганбаатарын Г.Ганхуяг 1996 оны гуравдугаар сарын 15-нд Ховд аймагт төржээ. Биеийн өндөр 170 см, 92 кг жинтэй.
АМЖИЛТ:
- 2013.07.09-нд Сумын заан
- 2017.07.11 Сумын заан /баталсан/
- 2015.07.11 Сумын заан /2 баталсан/
- 2021.08.05 Аймгийн арслан
- 2023.07.12 Улсын харцага
Г.Ганхуягийн хувьд чөлөөт бөхөөр хичээллэдэг, ДАШТ-ний хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер цолтой. 2019 оны Азийн аваргаас 86 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд дөрвөн жилийн дараа буюу 2023 онд 92 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн юм.
Тэрбээр Нэгийн даваанд Б.Гончигсүрэн, хоёрын даваанд улсын начин Н.Мустафа, гурвын даваанд улсын харцага Н.Батзаяа, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд улсын гарьд Ө.Бат-Оршихыг, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулж, долоогийн даваанд Улсын аварга О.Хангайд өвдөг шороодсон юм.
Холбоотой мэдээ