П.Сайнзориг: Бөхчүүд рүү дайрч давшлахгүй байхыг хүсье

Хуучирсан мэдээ: 2023.07.12-нд нийтлэгдсэн

П.Сайнзориг: Бөхчүүд рүү дайрч давшлахгүй байхыг хүсье

П.Сайнзориг: Бөхчүүд рүү дайрч давшлахгүй байхыг хүсье

Улсын арслан Ц.Содномдорж долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурьтай цагийн хугацаанд барилдаж, хэн нь ч даваагүй учраас Хөлийн цэцийн шийдвэр гарлаа. Тус шийдвэрийн дагуу барилдааны үндсэн цаг дууссан тул дүрмийн дагуу хөлийн цэцээс улсын даян аварга Н.Батсуурийг идэвхтэй барилдсан гэх үндэслэлээр санал нэгтэй давсанд тооцсон юм. Ингэснээр шөвгийн дөрөвт улсын аварга даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарьд М.Бадарч, харцага Ц.Бямба-Отгон нар шалгарч үлдлээ. Харин наадамчин олон тус шийдвэрийг дэмжихгүй байгаа бөгөөд эсэргүүцлээ илэрхийлж, цэнгэлдэхэд хашхичиж байна.

Харин тахим өгөх үеэр даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдоржийг цагдаад өгөхөө мэдэгдэв.

Тэрбээр, намайг Ц.Содномдорж амьдрал дээр янзална гэж хэллээ. Би цагдаад өгөх болно гэсэн юм.

Олныг талцуулж буй энэ асуудалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өөрийн цахим хуудастаа "Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан дүрмийн дагуу явагдсан. Аль аль барилдааны үр дүнтэй маргаагүй.

Арслантай миний бие болон салбар хорооны гишүүд уулзсан. Арслан Ц.Содномдорж дүрэмтэй холбоотой маргаан байхгүй гэж байна. Зүлэг ногоон дэвжээн дээр бие биедээ зохисгүй үг хэллэг хэлсэндээ бие биенээсээ уучлал гуйсан болно.

Бөхчүүд рүү дайрч давшлахгүй байхыг хүсье дээ наадамчин олноосоо. Одоо үзүүр, түрүүний барилдаан үлдлээ. Та бүхэн сайхан наадаарай" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж