Үхрийн мах килограмм нь 20 мянган төгрөг болж хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2023.07.16-нд нийтлэгдсэн

Үхрийн мах килограмм нь 20 мянган төгрөг болж хямдарчээ

Үхрийн мах килограмм нь 20 мянган төгрөг болж хямдарчээ

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр, долдугаар сарын хоёр дахь долоо хоногийн байдлаар махны жижиглэнгийн үнэ хямдарчээ. Махны үнэ ханш өнгөрсөн сард тогтворжиж байсан ч хил гаалийн асуудал, мөн малын шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Хэдийгээр нөөцийн мах худалдаанд гарсан ч махны үнэ буурахгүй байгааг иргэд шүүмжилж байна.

Тухайлбал, нөөцийн мах худалдаанд гарахад үхрийн цул мах килограмм нь 23-25 мянган  төгрөг, хонь болон ямааны мах 10-13 мянган төгрөгийн ханштай байсан. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү байсан юм. Гэвч сүүлийн хоёр сар махны үнэ 3000-5000 төгрөгөөр нэмэгдэж үхрийн мах кг нь 23-25 мянган төгрөгт хүрээд байна.

Наадмын дараагаас махны жижиглэнгийн үнэ 2-3 мянган төгрөгөөр хямдарч, 20 мянга болж хямдарчээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас махны үнэ тогтвортой, хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна. Малын халдварт өвчин гарсантай холбоотойгоор хяналт шалгалтыг сайжруулсан ч үнэд огт анхаарахгүй байгаа аж.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 110-130 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Харин ямааны арьс өлөнтэйгөө 25-35 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 3500 төгрөг, хонины ноос кг нь 800 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-6000 мянган төгрөг, бухын шир 25 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 9000 төгрөгийн үнэ ханштай байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж