Улсын арслан Ц.Содномдорж долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурьтай цагийн хугацаанд барилдаж, хэн нь ч даваагүй учраас Хөлийн цэцийн шийдвэр гарлаа. Тус шийдвэрийн дагуу барилдааны үндсэн цаг дууссан тул дүрмийн дагуу хөлийн цэцээс улсын даян аварга Н.Батсуурийг идэвхтэй барилдсан гэх үндэслэлээр санал нэгтэй давсанд тооцсон юм.
Ингэснээр шөвгийн дөрөвт улсын аварга даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарьд М.Бадарч, харцага Ц.Бямба-Отгон нар шалгарч үлдлээ. Харин наадамчин олон тус шийдвэрийг дэмжихгүй байгаа бөгөөд эсэргүүцлээ илэрхийлж, цэнгэлдэхэд хашхичиж байна.
Харин тахим өгөх үеэр даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдоржийг цагдаад өгөхөө мэдэгдэв.
Тэрбээр, намайг Ц.Содномдорж амьдрал дээр янзална гэж хэллээ. Би цагдаад өгөх болно гэсэн юм.
Холбоотой мэдээ