Улсын арслан Ц.Содномдорж долоогийн даваанд Даян аварга Н.Батсуурьтай цагийн хугацаанд барилдаж, хэн нь ч даваагүй учраас Хөлийн цэцийн шийдвэр гарлаа. Тус шийдвэрийн дагуу барилдааны үндсэн цаг дууссан тул дүрмийн дагуу хөлийн цэцээс улсын даян аварга Н.Батсуурийг идэвхтэй барилдсан гэх үндэслэлээр санал нэгтэй давсанд тооцсон юм.
Ингэснээр шөвгийн дөрөвт улсын аварга даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарьд М.Бадарч, харцага Ц.Бямба-Отгон нар шалгарч үлдлээ. Харин наадамчин олон тус шийдвэрийг дэмжихгүй байгаа бөгөөд эсэргүүцлээ илэрхийлж, цэнгэлдэхэд хашхичиж байна.
Барилдааны талаар Улсын арслан Ц.СОДНОМДОРЖ:
-Дүрэм журмаа хүндэтгэж байна. Уг нь бол сайхан барилдаж, хаялцсан бол гэж бодлоо. Олонхийн саналаар цэцээс гаргасан шийдвэр учир дэмжихгүй гэх аргагүй.
Цугласан олон түмнийхээ нүдэн дээр нь нэг нь давж, нөгөө нь унасан бол. Гэхдээ дүрэм бол дүрэм.
Хоёр удаагийн сануулга авч идэвхгүй гэж үзсэн. Миний хувьд барьцан дээр идэвхгүй барьж аваагүй.
Холбоотой мэдээ