Хүй долоо худагт морь 10-15 минут унахад 10000-15000 төгрөг

Хүй долоо худагт морь 10-15 минут унахад 10000-15000 төгрөг

Хүй долоо худагт морь 10-15 минут унахад 10000-15000 төгрөг

Хуушуур идэж, айраг ууж, хүлэг морь унах нь наадмын салшгүй нэг хэсэг билээ. Хурдан хүлгийнхээ шандсыг сорьж, басхүү хөлс, тоосонд нь хийморио сэргээх гэж Хүй долоо худгийг иргэд зорьдог. Бидний очиход Хүй долоо худагт асруудыг эгнүүлэн тавьж иргэд худалдаа үйлчилгээ явуулж бараа зарж буй харагдана. Хэсэг газар яваад “Морь унаарай” гэсэн хоолой хадах бөгөөд ямаатай айл ноолуурын үеэр орлого нэмэгддэг бол адуутай айл наадмын орлогоо нэмэгдүүлэх боломжтой ажээ. Морьдоо эмээллэж бэлдээд, нэг морийг 10-15 минутын хугацаанд унахад 1000-15000 төгрөгийн хөлс авдаг байна.

Анхлан морь унаж буй хүмүүсийг хөтөлж алхдаг бол морь унаад сурсан хүмүүс өөрсдөө тойроод ирдэг.  Иргэд морь унаж чадна гээд давхих, чанга чимээ гаргаж, үргээх, ташуурдахаас болж унаж, бэртэх, морьтой иргэд хүн дайрах тохиолдол гардаг гэж морь унуулж буй иргэд ярьж байлаа. 15:00 цагийн үед гэхэд нийтдээ 20-иод хүнд морь унуулсан гэв.  Зарим нь цагаар хөлслөх сонирхолтой байдаг аж. Бороо хур орж салхи салхилсан иргэд хурдны морь үзэхээр хүлээхдээ морь хөлсөлж унах нь элбэг.

Тэгвэл наадмын үеэр мориноос унаж бэртсэн дуудлага Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн дуудлагын хоёрт эрэмбэлэгддэг байна. Тодруулбал, он гарсаар эхний таван сард 0-18 насны 350 хүүхэд морьноос унаж бэртсэн тохиолдол гарч үүний 29 нь уралдааны мориноос 321 нь энгийн морьноос  унажээ.

Иргэдийн хувьд морь унахад үнэтэй ч цаг нь арай л бага байгаагийн дээр хяналт, аюулгүй байдал сул байгааг шүүмжилж байв.

Хүй Долоо худагт айраг нэг литр нь 8000-10000 төгрөгийн хооронд зарагдаж байна.

С.НИНЖЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-13 213.87.159.11

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-07-13 103.57.95.122

ИЙМ МЭДЭЭ ЕР НЬ ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ. ТЭГЛЭЭ ГЭЭД ҮНЭ НЬ БУУХ БИШ. ХҮН ЮМ АА ХЭДЭЭР ҮНЭЛЭХ НЬ ТУХАЙН ХҮНИЙ ЭРХ. ҮНЭТЭЙ БАЙВАЛ ЗААВАЛ УВЧ УНАХ ГЭЭД ЗААВАЛ АВЧ ИДЭХ ГЭЭД ЗААВАЛ АВЧ УУХ ГЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ. БИ ХУВЬДАА ҮНЭТЭЙ БАЙВАЛ АВДАГГҮЙ. ЗААВАЛ НААДМЫН ХУУШУУР ИДНЭ ЗААВАЛ МОРЬ УНАНА ГЭЭД БАЙДАГГҮЙ. НЭГ АМРАЛТЫН ГАЗАР ОЧИЖ ЧИЙГТЭЙ ГЭРТ ХОНОХ ГЭЖ 100-150К ТӨЛӨХИЙГ ХҮСДЭГГҮЙ. ЗА ТЭГЭЭД АВАХ НЭГ НЬ АВНА Л БИЗ. ХҮНИЙ ЯАХ ИЙХ НЬ ТУХАЙН ХҮНИЙ СОНГОЛТ ШҮҮ ДЭ.

Avatar

ЗОЧИН 2023-07-13 103.57.95.122

ХЭТЭРХИЙ АШИГ ХИЙХ ГЭЭД ШУНАЛТААД БАЙГАА ХҮМҮҮСЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХАД Л БОЛНО. ӨӨРӨӨ ХУУШУУРАА ХИЙГЭЭД МАЙХНАА БАРИАД ХӨДӨӨ ХЭЭР АЯЛАХ САЙНХАН ШҮҮ ДЭ.

Avatar

Зочин 2023-07-13 192.82.76.118

Мөнгө олъё,наймаанд найзгүй хэмээх хэв хууль хэсэг зуур газар аваад зугуухан арилах буй за
Ирэх намраас айрагны үнэ 2 түм(20000) лав хүрнэ
Овоо ч мөнгөжицгээх байх
Гэвч олсон мөнгө нь яаж шүү шингэх бол доо

Avatar

Нэргүй 2023-07-13 202.55.188.33

Монголчууд Казахстанаас айраг импортлох хэрэгтэй юм байна. Казахстанд 1 литр маш сайн чанартай айраг 200-400 тэнгэ байна. Дунджаар 3000төг гэсэн үг. Гэтэл Монголд яг иймэрхүү айраг дэлгүүрт 1л нь 15000төг гээд зарж байна. Айрагны импорт хийсэн хүн хэд нугарсан ашигтай ажиллах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж