Хүй долоо худагт морь 10-15 минут унахад 10000-15000 төгрөг

Хуучирсан мэдээ: 2023.07.13-нд нийтлэгдсэн

Хүй долоо худагт морь 10-15 минут унахад 10000-15000 төгрөг

Хүй долоо худагт морь 10-15 минут унахад 10000-15000 төгрөг

Хуушуур идэж, айраг ууж, хүлэг морь унах нь наадмын салшгүй нэг хэсэг билээ. Хурдан хүлгийнхээ шандсыг сорьж, басхүү хөлс, тоосонд нь хийморио сэргээх гэж Хүй долоо худгийг иргэд зорьдог. Бидний очиход Хүй долоо худагт асруудыг эгнүүлэн тавьж иргэд худалдаа үйлчилгээ явуулж бараа зарж буй харагдана. Хэсэг газар яваад “Морь унаарай” гэсэн хоолой хадах бөгөөд ямаатай айл ноолуурын үеэр орлого нэмэгддэг бол адуутай айл наадмын орлогоо нэмэгдүүлэх боломжтой ажээ. Морьдоо эмээллэж бэлдээд, нэг морийг 10-15 минутын хугацаанд унахад 1000-15000 төгрөгийн хөлс авдаг байна.

Анхлан морь унаж буй хүмүүсийг хөтөлж алхдаг бол морь унаад сурсан хүмүүс өөрсдөө тойроод ирдэг.  Иргэд морь унаж чадна гээд давхих, чанга чимээ гаргаж, үргээх, ташуурдахаас болж унаж, бэртэх, морьтой иргэд хүн дайрах тохиолдол гардаг гэж морь унуулж буй иргэд ярьж байлаа. 15:00 цагийн үед гэхэд нийтдээ 20-иод хүнд морь унуулсан гэв.  Зарим нь цагаар хөлслөх сонирхолтой байдаг аж. Бороо хур орж салхи салхилсан иргэд хурдны морь үзэхээр хүлээхдээ морь хөлсөлж унах нь элбэг.

Тэгвэл наадмын үеэр мориноос унаж бэртсэн дуудлага Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн дуудлагын хоёрт эрэмбэлэгддэг байна. Тодруулбал, он гарсаар эхний таван сард 0-18 насны 350 хүүхэд морьноос унаж бэртсэн тохиолдол гарч үүний 29 нь уралдааны мориноос 321 нь энгийн морьноос  унажээ.

Иргэдийн хувьд морь унахад үнэтэй ч цаг нь арай л бага байгаагийн дээр хяналт, аюулгүй байдал сул байгааг шүүмжилж байв.

Хүй Долоо худагт айраг нэг литр нь 8000-10000 төгрөгийн хооронд зарагдаж байна.

С.НИНЖЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж