Наадмын амралтын үлдсэн хугацаанд ихэнх нутгаар бороотой

Наадмын амралтын үлдсэн хугацаанд ихэнх нутгаар бороотой

Наадмын амралтын үлдсэн хугацаанд ихэнх нутгаар бороотой

Наадмын амралтын хоногууд долдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. Тэгвэл наадмын амралтын үлдсэн хугацаанд цаг агаар ямар байхыг мэдээлж байна. 


Өнөө маргаашдаа төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

  • Долдугаар сарын 14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар,
  • 15, 17-нд Хангай, Хөвсгөлийн, Хэнтийн уулархаг нутгаар
  • 16-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +16…+21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +33…+38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-13 203.91.115.40

mg. 9..

Avatar

Нэргүй 2023-07-13 213.87.159.11

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж