Тэгш ойтой аймгуудын наадам сар дуустал үргэлжилнэ

Тэгш ойтой аймгуудын наадам сар дуустал үргэлжилнэ

Тэгш ойтой аймгуудын наадам сар дуустал үргэлжилнэ

Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс аймгууд сумдын баяр наадмын хуваариа гаргаж эхэлжээ. Энэ жил 100 жилийн ойтой аймаг, сумдын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. 


АРХАНГАЙ 100 ЖИЛЭЭ ДОЛДУГААР САРЫН СҮҮЛД ТЭМДЭГЛЭНЭ
Архангай аймгийн тухайд улсын их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглэх шийдвэртэй холбоотойгоор сумдын наадмыг ч нэгдсэн зохион байгуулалттай тэмдэглэхээр болжээ. Тус аймаг нийт 19 сумтай бөгөөд аймгийн 100 жилийн тэгш ой энэ онд тохиож байгаа. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх, бэлтгэл ажлыг зохион байгуулах зургаан салбар хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид зургаан салбар хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулж тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгч баярын товоо гаргажээ. Тодруулбал, тэгш ойтой дараах зургаан сумын баярыг ижил өдөр зохион байгуулах аж. Үүнд:
  • Ихтамир,
  • Тариат,
  • Хашаат,
  • Хотонт,
  • Цахир,
  • Цэнхэр зураг сумын тэгш ойг долдугаар сарын 16-18-нд,
  • Өндөр-Улаан сумын ойг ирэх сарын 16-17-нд зохион байгуулах аж.

Харин аймгийн 100 жилийн ойг долдугаар сарын 26-28-нд тэмдэглэхээр болжээ.

Архангай аймгийн хувьд наадмаа ойгоос өмнө буюу ирэх сарын 10-11-ны өдөр зохион байгуулж, цол, чимгийг олгох, сумдын баяр наадмыг нэг өдөр зохион байгуулах юм байна.
БАЯНХОНГОР АЙМАГ ТАВАН СУМЫН ТЭГШ ОЙТОЙ

Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 81 жил, Хангайн бүсийн хурд, Монгол Улсын Арслан Пагамын Аюушийн мэндэлсний 101 жил, Доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 91 жилийн ойн баяр наадам ирэх сард тохионо. Ойн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглох бөгөөд бусад хөтөлбөрийг наадмын комисс хэлэлцэж байгаа аж. Тэгш ой тохиож байгаа таван сумын хувьд:

  • Баян-Өндөр,
  • Бөмбөгөр,
  • Галуут,
  • Хүрээмарал,
  • Эрдэнэцогт сум бөгөөд наадмаа ирэх долдугаар сарын 19-21-нд хийхээр төлөвлөөд буй.

БУЛГАНЫХАН ХОЁР СУМЫН ТЭГШ ОЙГОО 3 ХОНОГ ХИЙНЭ

Энэ жил Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумын тэгш ой тохиож байна. Бүрэгхангай сумын ойн наадам долдугаар сарын 28-30-нд болох бол Хишиг-Өндөр сумын ойг долдугаар сарын 25-27-нд тэмдэглэхээр товложээ. Мөн олон улсын “Алтаргана” наадам ирэх жил Булган аймагт болно. Өнгөрсөн онд ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулсан Буриад түмний олон улсын “Алтаргана” наадамд аймгийн урлаг, спортын 40 төлөөлөгч  оролцож, 2024 оны наадмыг аймагтаа зохион байгуулах эрхийг авсан юм.

Аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Алтаргана” наадмыг зохион байгуулах ажлын багийг аймгийн Засаг даргаар ахлуулан байгуулаад байгаа аж.

ДУНДГОВЬ АЙМГИЙН НААДАМ 19-НӨӨС ЭХЭЛНЭ

Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 81 жилийн ойн баяр цэнгэл наадам ирэх сард болох бөгөөд тэгш ой тохиож буй таван сумын баярын товыг гаргажээ. Тодруулбал,

  • Эрдэнэдалай, 07.19-07.20
  • Дэлгэрцогт, 07.20-07.21
  • Хулд, 07.22-07.23
  • Дэлгэрхангай, 07.24-07.25
  • Сайхан-Овоо, 07.26-07.27-нд болох аж.

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жил, Дундговь аймаг үүсэж хөгжсөний түүхт 81 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааны хөтөлбөрийг баярын комиссоос гаргаад байгаа.

 

ЗАВХАН АЙМГИЙНХАН ДОЛДУГААР САРЫГ ДУУСТАЛ НААДНА

Завхан аймгийн баяр наадам энэ сарын 10-12-нд болох бол тэгш ой тохиож байгаа сумдын баяр наадам долдугаар сарын 19-21-нд нэгэн зэрэг болно. Түүхэн тэгш ой тохиож буй:

  • Завханмандал,
  • Их-Уул,
  • Нөмрөг,
  • Тосонцэнгэл,
  • Яруу сумдын ой улсын наадмаас хойш болох хуваарийг тус аймгийн Засаг дарга гаргажээ.

Харин аймгийн 100 жил долдугаар сарын 30-31-нд болно.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУМД 28-30-НД ЗЭРЭГ НААДНА

Өмнөговь аймаг ойн хүрээнд ирэх сарын 28-30-нд хурдан морьдын уралдаан болоод бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр мөн жуулчны бүсүүдэд тусгай үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж. Тэгш ойтой сумдын тухайд:

  • Баяндалай,
  • Ноён,
  • Сэврэй,
  • Хүрмэн,
  • Мандал-Овоо зэрэг сумд бөгөөд энэ сарын 28-30-нд тухайн сумдын наадам болох юм.

ХЭНТИЙН 100 ЖИЛИЙН ОЙН НААДАМ 27, 28-НД БОЛНО

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын тов болон тэгш ойтой сумдын баярын өдрийг зохион байгуулах комиссоос баталжээ. Тодруулбал,

  • Баян-Адрага,
  • Баян-Овоо,
  • Биндэр,
  • Галшар,
  • Дадал,
  • Жаргалтхаан,
  • Мөрөн,
  • Өмнөдэлгэр зэрэг тэгш ойтой сумдын наадам долдугаар сарын 19-20-нд болно.

Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам ирэх сарын 27-28-нд болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-13 213.87.159.11

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ТАНИЛЦ: ЭМЭГТЭЙ ДАРАМТЛАГЧ ЯЛТАН ХҮРЭЛСҮХ 2023-07-13 51.91.102.117

Шөнө орой амралтын өдөр бүдүүлгээр зөрчдөг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! ТГазрын шагналын ажилтан Мөнгөнцэцэг-ийн амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ

Avatar

Нэргүй 2023-07-13 202.9.46.83

Монгол яагаад хөгждөггүйн шалтгаан. Юм хийх боломжтой саруудаа амарч зугаалаад өнгөрөөчихдөг. Өвөл юу ч хийх боломжгүй тул гэртээ бүгж нүүрс түлэхээс өөр гарцгүй. Бүтэхгүй ээ

Avatar

Зочин 2023-07-13 192.82.77.48

Зун болохоор өдөр шөнөгүй наргиж наадаад өвөл болохоор өдөржин шөнөжин унтаад жаргаж байна монголчууд. Муу гадаадын новшнууд битгий хуцаад байгаарай. Та нарт хамаагүй шүү.

Avatar

Зочин 2023-07-13 202.126.89.86

Наадмын маргааш намар гэдэг, найр наадам хэтэрвэл өвөл л хэцүүдэх байх даа, жаахан цас унангуут үхлээ хатлаа гээд, зуд турхан яриад унав даа

Avatar

Нэргүй 2023-07-13 202.179.26.16

Өвсний сөлтэйд Хадлан бэлтгэлээ базаагаасай. Өвөл болоход хэцүүгээ гайхаад хоосон суудаг

Avatar

и 2023-07-13 134.148.95.224

Монголчууд маань зуны ганц хоёрхон сардаа сайхан амарч аваарай. Жилийн 4 улиралд ногооноороо байдаг, хүйтэрч шальдаггүй улсад амьдардаг хэдэн хувхай нь зун амарлаа гэж их шүүмжлэх юм.

Амрахгүй яах юм, амрах ч ёстой. Пудволк, углааштайгаа жил тойрон амьдардаг газраас харсан зүйлсээ шууд Монголд буулгаж солиорцгоодог юм.

Avatar

Нэргүй 2023-07-13 202.72.245.198

пудволк гэж

Avatar

Нэргүй 2023-07-13 213.87.160.223

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж