Дархан АОК: Сэрэмжлүүлэг мэдээлэл хүргээд байхад иргэд хайхрамжгүй байна

Дархан АОК: Сэрэмжлүүлэг мэдээлэл хүргээд байхад иргэд хайхрамжгүй байна

Дархан АОК: Сэрэмжлүүлэг мэдээлэл хүргээд байхад иргэд хайхрамжгүй байна

Үерийн нөхцөл байдалтай холбойтоогоор Дархан аймгийн онцгой комисс хуралдаж өнөөдөр /2023.07.12/ шуурхай шийдвэр гаргасан байна. 


Аймгийн онцгой комиссоос өгч байгаа мэдээллээр, "Долоон сарын эхний хоногуудад орсон их хэмжээний усархаг борооны улмаас ихэнх сумдын нутаг руу гол дагаж үерийн ус тогтсон. Мөн суурьшлын бүсүүдэд ус нуурлаж, үерлэсэн. Дархан сумын 1, 2 дугаар багийн нутаг дэвсгэр, гүүрэн байгууламжууд руу ус нэвтэрсэн. Нийт есөн хэсэгт далан суваг шуудуу татсан.

Чулуутын хэсэгт үерийн ум ороогүй ч судал нээгдэж гүний ус оргилж байгаа. Тиймээс сайжруулсан шороон замуудыг сэтэлж үерийн усыг зайлуулж байна.

Хараа голын ай савын дөрвөн айлд ус орсон. Өнөөдрийн байдлаар багуудын нутаг дэвсгэрт нөхцөл байдал хэвийн байгаа ч ус үерлэсэн бүсүүд их бий. Яаралтай арга хэмжээ авахын тулд нэмэлт далангуудыг татаж ажиллаж байна. Нийт 12 цэг дээр усыг нь соруулж байгаа. Гэр, байшин руу нь их хэмжээний ус орсон айлууд утсаар холбогдож, дуудлага мэдээлэл өгөх боломжтой. Ус соруулж дууссаны дараа бүх айлуудад ариутгал, халдваргүйтгэл хийнэ.

Мөн айлуудын зоорьт орсон усыг соруулж байна. Гэхдээ соруулсан ч хөрсний ус нэвчиж зоорь дахин усаар дүүрэх тохиолдол их байгаа. Тиймээс хөрсний хаталтыг харж байна.

Энэ сарын 20-ноос их намагтай гудамжуудад шороон замуудыг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн түр шороон далангуудыг нэмэлтээр байгуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ" гэлээ.

Хамгийн чухал нь үерийн эрсдэл буураагүй байхад иргэд аялж, зугаалж хайхрамжгүй байгаад харамсч байна гэдгийг АОК-оос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-12 213.87.160.223

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж