Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр маргааш буюу долдугаар сарын 13ны өдөр Дэлгэрмөрөн голын усны түвшин 50 см нэмэгдэж үерлэх төлөвтэй, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 105 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 80 см даван үерлэж байна. Сэлэнгэ мөрөн, Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5-45см давсан хэвээр байгаа аж.
Хараа гол Дархан хот Ерөө гол Ерөө сум орчимд үерийн түвшинг 4-70см Дулаанханаар Ерөө гол үерийн аюултай түвшинг 25см, Туул гол Лүн сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10см нэмэгдэж аюулт түвшинг тус тус давсан байна.
Мөнгөнморьт, Өндөрхаан сумын орчмоор Хэрлэн голын усны түвшин өнгөрсөн өдрийнхөөс 10см нэмэгдэж Мөнгөнморьт сумаар үерийн аюултай түвшинг 5см даван үерлэж байна. Онон гол үерийн аюултай түвшинг 20см, Халх гол 40 см давжээ. Төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орох тул аялж, зугаалж буй хүмүүс үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
Холбоотой мэдээ