Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэлж байна.
Дөрвийн даваанд энэ жилийн түрүү бөхөд бичигдэж байсан хэд хэдэн хүчтэн өвдөг шороодсон. Тэдний нэг нь Цэргийн арслан Г.Жамбалдорж байв. Тэрбээр хэдхэн минутын өмнө Улсын арслан Ц.Содномдоржид өвдөг шороодож, харамссандаа өөрөө ч, хүү ч уйлсан нь олны сэтгэлийг ихэд хөдөлгөв.
Ямартай ч олон жилийн тааварт байсан түүний хувьд ирэх жилийн наадмаар илүү амжилт гаргах нь мадаггүй бизээ.
ТАВЫН ДАВАА: С.МӨНХБАТ, О.ХАНГАЙ АВАРГУУД АЙМГИЙН АРСЛАНГУУД АМЛАВ
Ам авсан байдлыг танилцуулъя.
1.Даян аварга Н.Баясуурь- Улсын начин Г.Ганжид
2.Улсын аварга С.Мөнхбат- Аймгийн арслан Д.Тогтохжаргал
3.Улсын аварга О.Хангай- Аймгийн арслан Д.Эрдэнэтулга
4. Улсын арслан Ц.Содномдорж- Улсын заан М.Өсөхбаяр
5. Улсын арслан Б.Орхонбаяр- Улсын заан Б.Батмөнх
6. Улсын гарьд Б.Гончигдамба -Цэргийн арслан Л.отгонбаатар
7. Улсын гарьд Б.Бат-Орших- Аймгийн арслан Г.Ганхуяг
8. Улсын гарьд М.Бадарч- Аймгийн арслан Б.Баянмөнх
9.Улсын заан Б.Пүрэвсайхан- Аймгийн арслан О.Наранбаатар
10. Улсын заан Д.Анар -Аймгийн арслан С.Сүхбат
11.Улсын заан Б.Бат-Өлзий- Аймгийн арслан Э.Ууганбаяр
12.Улсын заан Б.Серик- Улсын начин Э.Даш
13. Улсын заан М.Лхагвагэрэл- Улсын харцага Б.Цэрэнсодном
14.Улсын харцага Н.Золбоо- Улсын харцага Ш.Пүрэвгарьд
15. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ- Улсын харцага Г.Бадрах
16. Улсын харцага Ц.Бямба-Отгон- Улсын начин Д.Хүдэрбулгыг амлан авлаа
Холбоотой мэдээ