"Алдаа гаргасан морь бариачийг ажлаас нь халсан"

Хуучирсан мэдээ: 2023.07.12-нд нийтлэгдсэн

"Алдаа гаргасан морь бариачийг ажлаас нь халсан"

"Алдаа гаргасан морь бариачийг ажлаас нь халсан"

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд түрүү морьдыг барихад морь бариачийг алдаа гаргасан гэх шийдвэрийг Хурдан морины салбар хорооноос гаргасан.

Э.Улаанхүүгийн уясан хар шүдлэн түрүү магнайд орох мөчид морь бариач урдуур нь хөндөлсөж будилаан үүсгэсэн гэсэн шуугиан дэгдсэн бол хурдан морины салбар хорооноос зөрчил гаргасан гэж албан бичиг явуулсан.

Зөрчлийн дагуу арга хэмжээ авч, наадмын дараа ажлаас нь чөлөөлнө гэж морин тойруулгаас мэдэгдсэн. Ч.Чулуунбат нь олон жил морь барьсан, улсын морь бариач цолтой хүн. Цол нь хасагдаж байгаа аж.

ХАР ШҮДЛЭНГ ТҮРҮҮЛСЭН ГЭЖ АЛБАН ЁСООР ЗАРЛАВ

Хурдан морины салбар комисс шийдвэрээ эргэн харснаар Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн хар шүдлэн түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэнг аман хүзүүдсэн гэж шийдвэрлэжээ.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар "Манай салбар хороо хуралдаж, шүдлэнгийн уралдааны шийдвэрийг гаргалаа. Бид барианд орж ирж буй морьдын бичлэгийг нягталж үзээд асуудлыг шийдсэн. Үүнийг хоёр уяач хоёулаа хүлээн зөвшөөрсөн. Амдаж давхисан маягтай харагдсан учраас морь бариачийн буруу байна. Санаатай үйлдэл биш гэж өөрөө хэлсэн. Гэхдээ шарга морийг тосож аваад барианд оруулж байгаа мэтээр нийтэд харагдсан. Ингээд зөв талаар нь хар үрээ орсон. Шарга үрээний эзэн З.Мэндсайхан татгалзсан өргөдлөө өгсөн. Энэ бүгдийг үндэслэн аман хүзүүдсэн уяач Э.Улаанхүүгийн шүдлэнг түрүүлүүллээ” гэж тайлбарлав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж