Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлэхэд бэлэн болж бөхчүүд ам авч дууслаа.
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарьд М.Бадарч ес дөвөн түрүүлж Арслан цол хүртлээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа эхэллээ. Хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдаж, есийн даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Нутгийн буян компанийн бөх Улсын гарьд М.Бадарч, Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон, үзүүр түрүү булаалдахаар тунаж үлдээд байсан юм. Тэгвэл Архангай аймгийн бөх Улсын гарьд М.Бадарч ес дөвөн түрүүлж Арслан цол хүртсэн бол,Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэж Гарьд цол хүртлээ
Улсын гарьд М.Бадарч Улсын аварга О.Хангайгаар найм давж их шөвөгт шалгарлаа
Ховд аймгийн харьяат Улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Нутгийн буян компанийн бөх Улсын гарьд М.Бадарч нар наймын даваад тунаж үлдээд байсан юм. Тэгвэл Улсын гарьд М.Бадарч Улсын аварга О.Хангайгаар найм давж их шөвөгт шалгарлаа. Энэ жил Архангай аймгийн 100 жилийн ой тохиож байгаа энэ торгон мөчид Улсын их баяр наадмын үзүүр түрүү булаалдахаар Гарьд М.Бадарч цолоо батлан тунаж үлдсэн нь нутаг орныхоо наадамчин олныг баярлуулж байгаа биз ээ. Ийнхүү Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон,Улсын гарьд М.Бадарч нар ар болон өвөр хангайн хоёр бөх Алдар спорт хорооны хоёр бөх үзүүр, түрүү булаалдахаар тунаж үлдээ. Үзүүр, түрүүний хоёр бөх хоёулаа Архангай аймгийн Нутгийн буян группийн нэр дээр барилддаг нь бас нэг шинэ түүхийг бүтээж байгааг наадамчин олон хэлж байна.
Уллсын харцага Ц.Бямба-Отгон Н.Батсууриар найм давж Гарьд цолны болзол хангалаа
Увс аймгийн Ховд сумын харьяат Сүлд биеийн тамир спортын хорооны бөх Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгоныг амлан авлаа. Тэгвэл Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон Монгол Улсын Даян аварга Н.Батсууриар найм давж Монгол Улсын гарьд цолны болзол хангалаа.
Наймын даваанд О.Хангай, М.Бадарч нар тунаж үлдлээ
Увс аймгийн Ховд сумын харьяат Сүлд биеийн тамир спортын хорооны бөх Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь шинээр заан цолны болзол хангасан Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгоныг амлан авлаа.Ингэснээр Ховд аймгийн харьяат Улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Нутгийн буян компанийн бөх Улсын гарьд М.Бадарч нар тунаж үлдлээ.
Н.Батсуурь хөлийн цэцийн шийдвэрийн дагуу долоо давж их шөвөгт шалгарлаа
Увс аймгийн Ховд сумын харьяат Сүлд биеийн тамир спортын хорооны бөх Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тагнуулын ерөнхий газрын Эрч спортын хороо, Монос группийн бөх Монгол Улсын арслан Ц.Содномдоржийг амлан авсан.
Баяр наадмын өмнө Монгол Улсын Засгийн газраас баталсан дүрмийн дагуу барилдааны үндсэн хугацаа 20 минут, энэ хугацаанд хаялцаагүй бол барьцнаас барилдах хугацааг мөн 20 минут байхаар зааж өгсөн. Барьцнаас барилдах барилдаан гэдэгт сэрвүү, сэнжиг бүсний барьц, дан давхар шуудагны барьц хамаарах юм. Ингээд 40 минутын турш барилдаад хаялцаагүй бол тэгш барьцнаас дахин 20 минут барилдуулна. Үндсэндээ нийт 60 минут буюу нэг цагийн хугацаанд хаялцаагүй бол хоёр бөхийн барилдааны үндсэн агуулгыг харж цэцүүдийн шийдвэрээр хаялцуулна хэмээн заажээ. Тэгвэл энэ заалтын дагуу цэцүүд зөвлөлдөөд дүрмийн дагуу хоёр удаагийн сануулга авч гурав дахь удаагаа ч мөн идэвхгүй барилдсан учраас Монгол Улсын арслан Ц.Содномдоржийг унасанд тооцож, Монгол Улсын Даян аварга Н.Батсуурийг давсанд тооцлоо. Ийнхүү Увс аймгийн Ховд сумын харьяат Сүлд биеийн тамир спортын хорооны бөх Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь долоо давж их шөвөгт шалгарлаа.
Улсын харцага Ц.Бямба-Отгон Монгол Улсын заан цолны болзол хангалаа
Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон Ховд аймгийн харьяат Улсын заан Б.Пүрэвсайханаар долоо давж Монгол Улсын заан цолны болзол хангалаа.
Улсын аварга О.Хангай Г.Ганхуягаар долоо давлаа
Ховд аймгийн харьяат Улсын аварга О.Хангай Ховд аймгийн харьяат Аймгийн арслан Г.Ганхуягаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа
Улсын гарьд М.Бадарч С.Сүхбатаар долоо давлаа
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Нутгийн буян компанийн бөх Улсын гарьд М.Бадарч Шинэхэн харцага цолны болзол хангасан Архангай аймгийн харьяат Аймгийн арслан С.Сүхбатаар долоо давж шөвгийн дөрөвт шалгарлаа
Баруун, зүүн талыг Н.Батсуурь, О.Хангай нар манлайлсаар долоогийн даваа эхэллээ
Хүчит бөхийн зургаагийн даваа өндөрлөж, долоогийн даваа эхэллээ. Ам авсан байдлыг танилцуулъя.
Даяан аварга Н.Батсуурь Улсын харцага Ц.Содномдоржийг
Улсын аварга О.Хангай -Аймгийн арслан Г.Ганхуягыг
Улсын гарьд М.Бадарч- Аймгийн арслан С.Сүхбатыг
Улсын заан Б.Пүрэвсайхан Улсын харцага Ц.Бямба-Отгоныг амлан авлаа.
Долоогийн давааны зүүн талын тэргүүн магнайд Увс аймгийн харьяат Улсын Даян аварга Н.Батсуурь, баруун талын тэргүүн магнайд Ховд аймгийн харьяат Улсын аварга О.Хангай нар гарч, цолоо дуудуулж, дэвэн дэвсээр гарлаа
Улсын заан Б.Пүрэвсайхан Л.Отгонбаатараар зургаа давлаа
Ховд аймгийн харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан Архангай аймгийн харьяат шинэхэн начин цолны болзол хангасан Цэргийн арслан Л.Отгонбаатараар зургаа давж дунд шөвөгт шалгарлаа.
Аймгийн арслан Г.Ганхуяг, С.Сүхбат нар зургаа давж харцага цолны болзол хангалаа
Сэлэнгэ аймгийн харьяат Улсын арслан Б.Орхонбаяр Ховд аймгийн харьяат шинээр начин цолны болзол хангасан аймгийн арслан Г.Ганхуягийг амласан билээ. Тэгвэл Аймгийн арслан Г.Ганхуяг Улсын арслан Б.Орхонбаяраар зургаа давж харцага цолны болзол хангалаа.
Шинэхэн начин цолны болзол хангасан Архангай аймгийн харьяат Аймгийн арслан С.Сүхбат Завхан аймгийн харьяат Улсын заан М.Лхагвагэрэлээр зургаа давж харцага цолны болзол хангалаа
Улсын аварга О.Хангай, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар зургаа давлаа
Улсын аварга О.Хангай Увс аймгийн арслан, начин цолны болзол хангасан Д.Тогтохжаргалаар зургаа давлаа.
эгвэл Улсын харцага Ц.Бямба-Отгон Ш.Пүрэвгарьдаар зургаа давлаа
Завхан аймгийн харьяат Улсын харцага Ш.Пүрэвгарьд Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон нар зургаагийн даваанд тунаж барилдсан. Тэгвэл Улсын харцага Ц.Бямба-Отгон Улсын харцага Ш.Пүрэвгарьдаар зургаа авлаа.
Монгол Улсын арслан Ц.Содномдорж харцага Г.Бадрахаар зургаа давлаа
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тагнуулын ерөнхий газрын Эрч спортын хороо, Монос группийн бөх Монгол Улсын арслан Ц.Содномдорж Хэнтий аймгийн харьяат Улсын харцага Г.Бадрахаар зургаа давж дунд шөвөгт шалгарлаа
Даяан аварга Н.Батсуурь Э.Ууганбаяраар зургаа давлаа
Улсын гарьд М.Бадарч Улсын начин Э.Дашаар зургаа давлаа
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Нутгийн буян компанийн бөх Улсын гарьд М.Бадарч, Дундговь аймгийн харьяат Улсын начин Э.Дашаар зургаа давлаа.
Улсын аварга О.Хангай шинээр начин цолны болзол хангасан Д.Тогтохжаргалыг амлалаа
Хүчит бөхийн тавын даваа өндөрлөж, зургаагийн даваанд ам авсан байдлыг танилцуулъя.
Даяан аварга Н.Батсуурь Төв аймгийн харьяат, аймгийн хурц арслан, начин цолны болзол хангасан Э.Ууганбаярыг Улсын аварга О.Хангай Увс аймгийн арслан, начин цолны болзол хангасан Д.Тогтохжаргал Улсын арслан Ц.Содномдорж улсын харцага Г.Бадрахыг, Сэлэнгэ аймгийн харьяат Улсын арслан Б.Орхонбаяр аймгийн арслан, начин цолны болзол хангасан Г.Ганхуяг, Архангай аймгийн харьяат Улсын гарьд М.Бадарч, Дундговь аймгийн харьяат Улсын начин Э.Дашийг, Ховд аймгийн харьяат Улсын заан Б.Пүрэвсайхан Архангай аймгийн харьяат шинэхэн начин цолны болзол хангасан Цэргийн арслан Л.Отгонбаатарыг, Завхан аймгийн харьяат Улсын заан М.Лхагвагэрэл шинэхэн начин цолны болзол хангасан Аймгийн арслан С.Сүхбатыг амлаж Завхан аймгийн харьяат Улсын харцага Ш.Пүрэвгарьд Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон нар тунаж барилдахаар боллоо.
Таван начин төрсөн тавын даваа өндөрлөлөө
Улсын заан Б.Пүрэвсайхан Аймгийн арслан О.Наранбаатараар, Аймгийн арслан Э.Ууганбаяр Улсын заан Б.Бат-Өлзийгөөр тав давж начин цолны болзол хангалаа.Ийнхүү Улсын начин тав төрсөн хүчит бөхийн тавын даваа өндөрлөлөө.
Улсын начин Э.Даш Улсын заан Б.Серикээр тав давлаа
Улсын арслан Ц.Содномдорж Улсын заан М.Өсөхбаяраар, Улсын харцага Ц.Бямба-Отгон Улсын начин Д.Хүдэрбулгаар, Улсын аварга О.Хангай Аймгийн арслан Д.Эрдэнэтулгаар, Даян аварга Н.Батсуурь Улсын начин Г.Ганжадаар, Улсын начин Э.Даш Улсын заан Б.Серикээр тав давж начин цолоо баталлаа.
Аймгийн арслан Д.Тогтохжаргал, С.Сүхбат, Г.Ганхуяг, Л.Отгонбаатар нар начин цолны болзол хангалаа
Тавын давааны эхний учраагаа Улсын гарьд М.Бадарч, аймгийн арслан Б.Баянмөнхөөр тав давлаа. Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат аймгийн арслан Д.Тогтохжаргал Улсын аварга С.Мөнхбатаар тав давж улсын начны болзол хангалаа. Улсын арслан Б.Орхонбаяр улсын заан Б.Батмөнхөөр тав давлаа. Цэргийн арслан Л.ОтгонбаатарУлсын гарьд Б.Гончигдамбаар тав давж начин цолны болзол хангалаа. Аймгийн арслан Г.Ганхуяг, Улсын гарьд Б.Бат-Оршихоор тав давж начин цолны болзол хангалаа. Улсын харцага Ш.Пүрэвгарьд Улсын харцага О.Мөнх-Эрдэнээр, Улсын заан М.Лхагвагэрэл,Улсын харцага Б.Цэрэнсодномоор тав давлаа. Аймгийн арслан С.СүхбатУлсын заан Д.Анараар тав давж начин цолны болзол хангалаа.
Н.Батсуурь,С.Мөнхбат нараар тэргүүлүүлсэн тавын даваа эхэллээ
Тавын давааны зүүн талын тэргүүн магнайд Увс аймгийн Ховд сумын харьяат Сүлд биеийн тамир спорт хороо, Увс нуур бөхийн дэвжээ Улсын даян Аварга Н.Батсуурь, баруун талын тэргүүн магнайд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Хилийн цэргийн 0208 дугаар анги Увс нуур бөхийн дэвжээний бөх Улсын аварга С.Мөнхбат, баруун талын дагавар магнайд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тагнуулын ерөнхий газрын Эрч спортын хороо, Монос группийн бөх Монгол улсын арслан Ц.Содномдорж, зүүн талын дагавар магнайд Ховд аймгийн Буянт сумын харьяат Онцгой байдлын Ерөнхий газар, Аврагч спорт хороо, Од группийн бөх Улсын аварга О.Хангай нар цолоо дуудуулж үнэн хүчийг үзэхээр дэвэн дэвсээр гарлаа.
Тавын даваа: С.Мөнхбат, О.Хангай аваргууд аймгийн арслангууд амлав
Ам авсан байдлыг танилцуулъя.
1.Даян аварга Н.Баясуурь- Улсын начин Г.Ганжид
2.Улсын аварга С.Мөнхбат- Аймгийн арслан Д.Тогтохжаргал
3.Улсын аварга О.Хангай- Аймгийн арслан Д.Эрдэнэтулга
4. Улсын арслан Ц.Содномдорж- Улсын заан М.Өсөхбаяр
5. Улсын арслан Б.Орхонбаяр- Улсын заан Б.Батмөнх
6. Улсын гарьд Б.Гончигдамба -Цэргийн арслан Л.отгонбаатар
7. Улсын гарьд Б.Бат-Орших- Аймгийн арслан Г.Ганхуяг
8. Улсын гарьд М.Бадарч- Аймгийн арслан Б.Баянмөнх
9.Улсын заан Б.Пүрэвсайхан- Аймгийн арслан О.Наранбаатар
10. Улсын заан Д.Анар -Аймгийн арслан С.Сүхбат
11.Улсын заан Б.Бат-Өлзий- Аймгийн арслан Э.Ууганбаяр
12.Улсын заан Б.Серик- Улсын начин Э.Даш
13. Улсын заан М.Лхагвагэрэл- Улсын харцага Б.Цэрэнсодном
14.Улсын харцага Н.Золбоо- Улсын харцага Ш.Пүрэвгарьд
15. Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ- Улсын харцага Г.Бадрах
16. Улсын харцага Ц.Бямба-Отгон- Улсын начин Д.Хүдэрбулгыг амлан авлаа
Холбоотой мэдээ